Ж.Энхжаргалан:Төр бизнес эрхлэгчдээ боомилж байна

2020-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

О.ЭНХЖИН

“Бизнес эрхлэгчдийн нэгдэл групп” -ээс Засгийн газарт цар тахлын хөл хориог цуцалж, бизнес эрхлэгчдээ дэмжихийг шаардан Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр /06.15/ мэдээлэл хийлээ.

Тус группийн зохицуулагч, “BRB” компаний гуйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Жирийн ард иргэд үгээ хэлье, бизнесээ явуулъя гэхээр хууль нь үйлчлээд торгоод байдаг.  Харин  эрх баригчдад тэр хууль, дүрэм нь үйлчлэхгүй байна.   22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахаар торгож байгаа. Гэтэл сонгууль болохоор эрх мэдлийн төлөө хаа хамаагүй уулзалтууд зохион байгуулаад, масктай, маскгүй, хоёр метр зайгаа бүрэн бариагүй хэдэн мянгаараа цуглаад  байна.  Үүний би шударга бус гэж бодож байна.  Тиймээс шударга бус байдлыг зогсооё” гэлээ.

Ийнхүү “Бизнес эрхлэгчдийн нэгдэл групп”-ээс цар тахлын үед үүссэн эдийн засгийн хямралын нөлөөг бууруулж, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хүрээнд таван зүйлийн шаардлагыг ЗГ, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн барьж байжээ.

Тус шаардлагад

  1. Жилийн таван тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудын НӨАТ-ыг 100 сая төгрөгөөр чөлөөлөх
  2. Жилийн таван тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудад НДШ-ийг 50 сая төгрөгөөр чөлөөлөх
  3. Жилийн гурван хувийн хүүтэй 3-5 жилийн эргэн төлөлтийн хугацаатай НДШ-ээр баталгаажуулсан 500 сая төгрөг хүртэлх барьцаагүй цалин хөлсний зориулалттай шинэ бизнесийн зээл ААН байгууллагуудад олгох
  4. Энэ он дуустал нийт ААН байгууллагуудын НДШ, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар болон банк болон банк бус байгууллагуудын зээлийн төлбөрт алданги тооцохгүйн дээр байгууллагын дансыг хаахгүй байх
  5. Банкны зээлийн хүүг жилийн зургаан хувийн хүүтэй, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг жилийн 12 хувийн хүүтэй болгож одоогийн хувь хэмжээг бууруулж өөрчлөлт оруулах зэргийг дурьдсан байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Та нар бизнест төр оролцох хэрэггүй хирнээ төр улсаа тонох гээд байх юм.
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

2 цаг 18 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

2 цаг 36 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

2 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

2 цаг 51 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2 цаг 56 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

3 цаг 0 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

3 цаг 2 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 5 мин