10 хичээлийн ерөнхий төлөвлөгөө батлагджээ

2020-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

 

УОК-ын өргөтгөсөн хуралдаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцож, элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 2-5-нд зохион байгуулах саналтай байгаагаа танилцуулсан.  Энэ саналыг УОК-ын гишүүд дэмжсэн бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм байна. Ямартай ч их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын эхний долоо хоногт багтаж зохион байгуулагдах товтой байна. Тиймээс ЭЕШ-д бэлтгэн суугаа элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг  Боловсролын үнэлгээний төвтэй хамтран хүргэж байна. 

 

Элсэгчид суудлын хуваариа хэзээ авах вэ?

 

Элсэгчид бүртгэлийн хуудсаа хаанаас, хэзээ авахыг хэлж өгье.  2020 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид  www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна. Харин суудлын хуваарь буюу ЭЕШ  өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсаа өөрийнхөө бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авах юм байна. Хугацааны хувьд, зургадугаар сарын 1-нээс суудлын хуваариа хэвлэж аваарай хэмээн зөвлөж байна.

 

ЭЕШ-д сонсоод ойлгох чадварын даалгаврыг оруулахгүй

 

Энэ онд ЭЕШ өгөх 10 хичээлийн ерөнхий блюпринт батлагдсан байна. Блюпринт нь тухайн шалгалтын зорилгоосоо хамаарч судлагдахууны агуулгын хүрээнд, даалгаврыг гүйцэтгэх хугацааг тооцон хэдэн даалгавраар шалгалт авах вэ гэсэн даалгаврын бүтцийг тодорхойлсон үнэлгээний баримт бичиг юм. Харин энд нэг зүйлийг онцлоход, энэ жилийн ЭЕШ-д Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг шалгалтад оруулахгүй байх зохицуулалтыг хийсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.27  ЛХАГВА № 104 (6329)

 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

55 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

1 цаг 25 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

2 цаг 0 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

5 цаг 11 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

5 цаг 21 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

5 цаг 21 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

22 цаг 41 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

22 цаг 58 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

23 цаг 51 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин