Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм

2020-05-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАДМИД

 

“Анхны алхам” уран сайхны кино 1970 оны хавар үзэгчдэд хүрсэн билээ. Уг кино Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн оюутан Г.Жигжидсүрэн (одоо ардын жүжигчин) найруулж энэ бүтээлээрээ дипломын ажлаа хамгаалжээ. Зохиол нь кино найруулагч Ч.Гомбынх. Анх “Өвөлжих хун” нэртэй байж. Кинонд оюутан Мядаг дадлага хийхээр хадлангийн нэгэн бригад дээр ирж байгаагаар кино эхэлдэг. Хичээлийн танхимаасаа гарч ирсэн тэр охинд ямар сорил бэрхшээл тохиолдсоныг харуулдаг. Цаашдаа тохиолдол бүхнийг давж хадланч хэдэн өвгөний итгэлийг хэрхэн олж авч байгааг кино өгүүлнэ. “Анхны алхам” кино бол хамгийн энгийн өгүүлэмжтэй кино. Хүмүүс хоорондын нандин сэтгэлийг утга уянгын арга барилаар харуулж чадсан кино гэж судлаачид дүгнэсэн нь бий. Хадланч өвгөдийн хэл яриа энгийн, жинхэнэ монгол ахуй тэнд харагддаг гэж бас хэлдэг юм. Дүрүүд нь тус тусдаа бодит хүмүүс. Энэ тухай киног найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн хэлэхдээ,

-Кино яагаад шинэлэг аястай, хадланч өвгөдийн дүр өнөөдөр ч үзэгчдийн сэтгэлд тод байдаг вэ. гэвэл дүрийн сонголт сайн болсон санагддаг юм шүү. Хамгийн анх ардын жүжигчин Н.Цэгмэд, гавьяат жүжигчин Ё.Шаравдоо нарыг дараа нь Мядагт Б.Цэцэгбалжид, Ч.Хүрэл хоёрыг сонгосон. Тэр хоёр УБДС-ийн кино драмын ангийн хоёрдугаар курсын оюутан байв. Сүүлд нь нэг чухал дүр Базарын дүрийг Дорнод аймгийн ХДТ-аас гавьяат жүжигчин С.Цэрэндашийг сонгосон. Түүнд зохиолоо уншуулаад маргааш нь уулзахад,

-Базарт тоглоход надад судлаад байх юм алга. Цэрэндаш Цэрэндашаараа байхад л энэ Базар чинь амилчих юм биш үү дээ гэж байсан. Бас бусад дүрд ч олон хүн проб туршилтад орж байсан гэж ярив.

Тэгээд “Өвөлжих хун” нэртэйгээр уг кино Соёлын яамны урансайхны зөвлөлд орохдоо нэрнээсээ эхлээд сүрхий шүүмжлэл хүлээж бүр “Манай ХАА бүрэн механикжсан байхад хөгжлийг буруугаар харж, жалганы мухарт гар хадууртай хэдэн өвгөн. Ер нь “марксизмд таарахгүй” гэж зад авахуулжээ. Үүний мөрөөр нэлээн засвар хийж нэрийг “Анхны алхам” гэж нэрлэсэн юм билээ. Энэ нэр үнэхээр тохирсон гэж ч болно. Яагаад гэвэл Б.Цэцэгбалжид, Ч.Хүрэл, О.Балданпүрэв нарын дэлгэцэд гарсан анхны бүтээл нь. Бас Г.Жигжидсүрэн, оператор Л.Шаравдорж нарын анхны кино байсан. Уг киноны тухай олон судлаач, уранбүтээлч үгээ хэлсэн байдаг бол нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн,

-Г.Жигжидсүрэн “Анхны алхам” киногоороо Монголын кино урлагт шивнэж биш хашгирч орж ирсэн найруулагч гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.25  ДАВАА № 102 (6327)

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

5 цаг 27 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

6 цаг 45 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

9 цаг 22 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

9 цаг 22 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

9 цаг 22 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

9 цаг 22 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

22 цаг 50 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

22 цаг 55 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин