Зарим газрыг нийтийн эзэмшлээр ашиглаж, тоглоомын талбай, авто зогсоол болгоно гэв

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар өнөөдөр /04.16/ барилгын компаниудын орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын судалгаагаар барилгын үйл ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмшдэг, стандарт бус хашаатай, хог хаягдал ихээр цугладаг нийслэлийн хэмжээнд нийт 17 байршил байгаа аж. Эдгээр газрыг эзэмшигчдэд Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албатай хамтарч албан мэдэгдэл хүргүүлж, цуцлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Цуцалсан газрыг нийтийн эзэмшлээр ашиглаж, тоглоомын талбай, авто зогсоол зэргийг хийхээр төлөвлөжээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Орчны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохуйц барилгын орчинтой 379 компанид стандартыг хангаж ажиллах чиглэл бүхий албан мэдэгдлийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болох юм. Хэрэв энэ хугацаанд барилгын орчны аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, нийслэлээс явуулж буй төсөл арга хэмжээнд оролцуулахгүй байх гэх мэт арга хэмжээг авах аж. Мэргэжлийн хяналтын байцаагч, хотын стандартын газрын албан хаагчид нэгдсэн шалгалт хийн ажиллаж байна. Барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох, торгууль ногдуулах гэхээсээ илүүтэй барилгын үйл ажиллагаа, гадна орчинд мөрдөгддөг стандарт шаардлагыг хангуулах, зөвлөмж мэдээллүүдийг газар дээр нь ажиллан, өгч байгаа. Энэ хүрээнд зарим аж ахуйн нэгж барилгын хашаагаа сольж, орчны аюулгүй байдлын стандартыг хангах чиглэлийн дагуу ажиллаж байна” гэлээ.

Мөн Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан “Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах талаар аж ахуйн нэгжүүдийн үүрэг хүлээсэн журмыг баталсан. Энэ дагуу барилгын үйл ажиллагаа явуулж буй компаниуд орчны хог хаягдлаа цэвэрлэх, менежментийн төлөвлөгөөтэйгээр ажиллах ёстой. Төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн ажлуудаа аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэн ажиллах үүрэгтэй. Тиймээс барилгын компаниуд энэ журмын дагуу мэдээ мэдээллийг авч, мөрдөж ажиллах ёстой” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

4 цаг 57 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

6 цаг 14 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

8 цаг 51 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

8 цаг 51 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

8 цаг 51 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

8 цаг 51 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

22 цаг 19 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

22 цаг 24 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

23 цаг 33 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин