Т.САЙХАН
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр /12.29/ боллоо. Энэхүү барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Соронзонболд болон шилдэг харцгууд зодоглосон.
Үүнээс Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт улсын начин Д.Амарсайхан, Б.Ганхуяаг нар үлдсэн юм.
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байв. Түүнээс хойш
- 2011 онд Улсын аварга С.Мөнхбат
- 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр
- 2013 онд Улсын начин Б.Пүрэвсайхан
- 2014 онд Улсын аварга С.Мөнхбат
- 2015 онд Улсын харцага Б.Пүрэвсайхан
- 2016 онд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва
- 2017 онд Монгол Улсын харцага Т.Баасанхүү
- 2018 онд Монгол Улсын харцага О.Хангай түрүүлж байжээ.
Эх сурвалж:www.polit.mn