Т.САЙХАН
Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-н арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно. Ерөнхийлөгчийн зүгээс Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг “THE HU” хамтлагт хүртээхээр шийдвэрлэсэн. Түүхэнд анх удаа энэхүү шагналыг хамтлагт олгож байгаа бөгөөд тус хамтлагийн 11 гишүүнд өгөх юм. “The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.
- МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
- Ц.Надмидтулга – Менежер,
- Брэндон Фрайзен – Менежер,
- Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
- Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
- Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
- Н.Тэмүүлэн – Товшуур,
- Г.Одбаяр – Бөмбөр,
- А.Жамбалдорж – Соло гитар,
- Б.Батхүү – Басс гитар,
- М.Өнөмөнх – Хэнгэрэг хөгжим гэсэн байна. Тэгэхээр ЕТГ-аас энэ жилийн одонг жаазанд хийж, хамтлаг дунд нь өгөх юм. Харин хамтлагийн гишүүд тус бүрт жижиг тэмдэг гардуулахаар болжээ.