Полит-Тойм: Узбект босох атомын цахилгаан станц бас цөмийн эрчим хүчний сайн, саар тал

2019-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СУГАР Төв Азийн том орны нэг Узбекстан өөрийн гэсэн Цөмийн эрчим хүчтэй болохоор чармайж байна. Чингээд ОХУ-ын “Росатом” хэмээх хүчирхэг компанитай өнгөрсөн оноос яриа хэлцэл хийж ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины энэ намар Ташкентад хийсэн айчлалын үеэр уг яриа хэлэлцээгээ урагшлуулж, хоёр улс тодорхой хэлэлцээр байгуулав. АЦС-ын эхний ээлжийг 2028 онд барьж дуусгахаар энэ хэлэлцээрт тусгажээ. Үүний үрээр Узбекстан  олборлож буй байгалийн хийнээсээ жилд долоон тэрбум кубметрыг арвилан хэмнэх бололцоотой болно гэнэ. Үүнийгээ боловсруулалгүйгээр худалдахад ч гэсэн дор хаяж 600-700 сая ам. долларын ашиг олох тооцоо гарч байгаа ажээ. Хэдий ийм сайн талтай  боловч хөрш зарим орон болон нутгийн иргэдийн зарим нь  баяр хөөр болохоосоо өмнө болгоомжлох өнгө аяс гаргаж байгаа гэнэ. Чернобылийн болон Фукушимогийн АЦС гамшгийг дуулж гадарласан  зарим нь сэтгэл тэнэгэр биш байх явдал гарч байна. Узбекийн байгаль орчныг хамгаалагч нүүр номынхноос “АЦС-ийг таашаахгүй байна” гэсэн групп  ч бий болж, узбекийн олон нийтийн  дунд санал асуулга явуулалгүй, тэдний санал бодлоо харгалзаж үзэлгүй  асуудалд хандлаа хэмээсэн    утга бүхий илгээлт Узбекстаны Ерөнхийлөгч болон  Парламентын дарга  мөн түүнчлэн Росатомын Ерөнхийлөгч А.Лихачевт  явуулах гэж хөөцөлдөж  байгаа бололтой. Түүгээр ч үл барам цөмийн эрчим хүчний асуудлаархи өөрийн дотоодын мэргэжилтнүүдтэйгээ сайтар зөвлөлдөж, тэднийхээ санаа бодол, үг хэлийг сайтар  сонсоогүй хэмээн хэл ам гаргагчид байгаа гэнэ. Узбекийн шинэ удирдлага ардчлалыг өрнүүлж иргэдийнхээ эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх болсон хэдий ч энэ удаад дээрх асуудлаар өргөн олон нийтийнхээ санаа бодлыг сонсож тэднийхээ дуу хоолойг эрхэмлэж сонсоогүй хэмээн гэж шүүмжлэх нэгэн байх жишээтэй. АЦС барих газрын онцлог, байршлыг нь сайтар нягтлаж харгалзаж үзэх байсан. Тухайлбал, станц босох Жизар муж нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг, дөрвөн балл хүртэлх чичирхийлэл жилд 10-12 удаа тохиолдох нь энүүхэнд, нэлээд эрсдэлтэй бүс нутаг  ажээ. Нөгөө талаар станцийн цөмийн хаягдлыг найдвартай орчинд аюулгүй хадгалахад цаг уурын хувьд ч тийм ч таатай агаад тохиромжтой бус газар хэмээн хөрш орнуудын мэргэжилтнүүд нь үздэг юм байна. Бас нэг бодиттой аюул нь гэвэл Афганистаны хилээс АЦС барих  газар нэг их холгүй оршдог учир  тэндхийн алан хядагчид, террористуудын анхаарлыг татаж, хяналт мэдэлдээ авах гэсэн  санаархлыг нь өдөөж  мэдэх  вий гэж  сэрэмжлэгчид байх жишээтэй ажээ. Төв Ази нь угаасаа улс төрийн хувьд  тийм ч тогтвортой бүс биш явсаар өдий хүрсэн.  Узбекстанд  зэргэлдээх орнуудынх нь олон ястан үндэстэн оршин суудаг,  1980 оны сүүлээр  тэдгээрийн хооронд мөргөлдөөн гарч байсан зэргээр Төв Азийн энэ бүс нутаг нэг их амгалан, тайван диваажингийн орон биш  учраас АЦС-ын цаашдын  аюулгүй ажиллахад нэмэлт  саад, бэрхшээл  гарч мэдэх нягууртай гэж дотоод нь болон зэргэлдээх хөрш орнуудад нь болгоомжлох өнгө аяс байна. Атомын цахилгаан станцууд дээр манай гаригийн энд тэнд удаа дараа  гарсан ноцтой осол аваарын улмаас цөмийн эрчим хүчийг цаашид өргөн ашиглах эсэх талаар тээнгэлзэж, маргалдах явдал олон улсад өнөө хэр үргэлжилж байна. Үүний нэг адил Төв Азид ч гэсэн ийм нэгэн байдал бий болох төлөвтэй. Гэхдээ хүн төрөлхтөн цахим ертөнцийн энэ эринд  АЦС байтугай харь гаригаас ч өөрийгөө найдвартай хамгаалах хэрэгсэлийг бүтээж чадах  биз.   Эх сурвалж: polit.mn  
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

9 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

27 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

31 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

42 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

47 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

51 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

53 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

56 мин