Ж.Энхжаргал: Чойбалсанг хөгжүүлэх төлөвлөгөө бидэнд бий

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Дорнод аймаг дахь МАХН-ын  дарга Ж.Энхжаргалаас  “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар тодруулсан юм.   -Орон нутагт орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх  боломжийг та юу гэж харж  байна? -Хөтөлбөрийн нээлт  Улаанбаатар хотод амжилттай явагдсан. Үүнтэй адил манай аймагт ч гэсэн иргэдийн идэвх оролцоо  цааш эрчимжих байх. Дорнод аймаг зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв,  ОХУ, БНХАУ-тай хиллэдэг.  45 мянган хүн амтай, том аймаг. МАХН 2016 оны мөрийн хөтөлбөртөө “Жаргалын найман хот” бий болгох, үүний анхных нь  Чойбалсан хотыг гэж томъёолсон. Ирээдүйд  150-200 мянган хүн амтай аж үйлдвэр, хөдөө аж ахуй хосолсон  хот хөгжинө гэж бид төсөөлж байгаа. Үүнийг дагаад “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр хэрэгжих боломж их бий. Аймгийн иргэдээс гадна хилийн хорооны гэрээт цэргийн албан хаагчид, ахмад хилчид насаараа цэргийн анги, байгууллагад ажиллаад  36 сарын тэтгэлгээс өөр юмгүй, өөрийн гэсэн орон байргүй тэтгэвэрт гардаг. Тэднийг хөтөлбөрт хамруулж, орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй юм. -Та  “Мянганы зам” төсөлд оролцож, Дорнод аймгийг Улаанбаатартай авто замаар холбосон хүн. Бүсийн хөгжлийн тухайд ямар санал байна? - Дорнод аймаг  Улаанбаатартай авто замаар холбогдсоноор эдийн засаг, хөгжилд томоохон ахиц гарсан. Өнөөдөр гадаад зах зээл рүү авто замыг ашиглах зайлшгүй шаардлага бий.  Үүнд эрх баригчид сэтгэл тавьдаггүй. Өнөөдөр манай аймаг ОХУ-тай хоёр боомтоор, БНХАУ-тай дөрвөн боомтоор харилцдаг. Наад захын жишээ гэхэд аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой. Хажуухан талд БНХАУ-ын Манжуур хот оршдог. Саяхан манай улсаас консулын газар байгуулахаар болсон. Анх энэ хот хилийн худалдаа явуулж байгаад  сүүлийн жилүүдэд  аялал, жуулчлалын чиглэлээр  хөгжиж, жилд таван сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлэн эко хот болоод байна. Хавиргын боомт, Сүмбэр рүү замтай болчихвол  аялал жуулчлалын энэ том урсгалд бид оролцох боломжтой.  Тиймээс замын асуудлыг тавих ёстой. 2016 онд энэ асуудал МАХН-ын мөрийн хөтөлбөрт байсан. Үүний зэрэгцээ Чойбалсан хотыг олон улсын эмчилгээний төв болгоё гэсэн төсөл ч бидэнд бий. -Тухайлбал? -Дотоодод эмчлүүлж болох өвчнийг бид  аймаг, нийслэлдээ шийдвэрлүүлдэг. Тэгвэл түүнээс хэтэрснийг заавал хилийн чинад руу явж, мөнгө урсгах хэрэггүй. Бидний төсөл, төлөвлөгөө биелэлээ олох юм бол монголчуудын хамгийн их очдог Солонгос, Тайланд, ОХУ, БНХАУ-ын эмнэлгүүдийг аймагтаа  урьж ирүүлж,  иргэдээ эмчлүүлэх бололцоо бий.  Дээр нь Дорнод аймаг Халхгол сум, Нөмрөг, Буйр нуур  гээд түүхт газар, байгалийн үзэсгэлэнт газруудтай, аялал жуучлал хөгжих боломжтой. Газрын тосноос эхлээд ашигт малтмалын асар их нөөцтэй. Гэтэл эндээс ард иргэд нь ямар ч ашиг хүртэж чадаагүй. Орон нутаг нь ч татвар авч байсан эсэх нь эргэлзээтэй. Ийм ашиггүй гэрээ цааш үргэлжлэх шаардлага байна уу, үгүй юу. Үүнийг шийдэж чадах улс төрийн хүчин хэн байна вэ. Бид 20-30 жилээр хоёр том намыг хараад олигтой юм хийсэнгүй. МАХН  2017 оноос Шинэ Дээд Үндсэн хуулийг санаачлан боловсруулж, 21 аймаг, 190 гаруй сумаар явж танилцуулсан. Энэ ажлынхаа эхлэлийг наран ургах зүг Дорнод аймгийн төвөөс эхлүүлж байсан. Хуулийн төсөлд ард түмнээ орон сууцжуулъя , сургалтын төлбөрийг төр хариуцах, эрүүл мэндийг үйлчилгээг төлбөргүй болгох асуудлыг дэвшүүлсэн. Харамсалтай нь эрх баригчид харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт байдаг. Саяхан АТГ-ын мэдээгээр улсынхаа төсвөөс илүү авлига авсан гэсэн тоо баримт гарч байна лээ. Бид ийм байдлаар хөгжихгүй. -Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Ард түмэн дүнгээ тавих байх... -2020 онд гуравдагч хүчин гарч ирж байж л Монголд сайн сайхныг цогцлоох, ард түмнээ сайхан амьдруулах зорилго, зорилтыг хэрэгжүүлнэ. Ийм мөрийн хөтөлбөртэй, шинээр боловсруулсан Үндсэн хуультай, улс орноо хөгжүүье гэсэн төсөлтэй улс төрийн нам  одоогоор  МАХН-аас өөр алга. Өөрчлөлт, шинэчлэлийг хийж, улс орноо богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэх бүрэн  төлөвлөгөө бидэнд байна. МАХН-ын гишүүд  уйгагүй ажиллаж байна. Одоо олигархууд нэг талдаа, ард түмэн нөгөө талдаа гарчихсан гэдэг нь өдрөөс өдөрт мэдэгдэж байна. МАХН-аас санаачилсан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр цаашид  21 аймагт нээлтээ хийж, бүртгэлийн ажлыг эхлүүлэх юм байна. Мөн цаашид хэрэгжүүлэх шинэ  хөтөлбөрүүд хүлээгдэж  байгаа  бөгөөд удахгүй зарлана гэдгийг эх сурвалжууд өгч байгаа юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)
Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

1 цаг 43 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бараалхжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бараалхжээ

1 цаг 48 мин
Могой жилийн босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд-2

Могой жилийн босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд-2

1 цаг 53 мин
Любагийн Эрдэнэчулуунд үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ

Любагийн Эрдэнэчулуунд үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ

16 цаг 0 мин
Сү.Батболд: Би лицензээ бизнесийн зарчмаар “Энержи ресурс”-ийн гол хувьцаа эзэмшигчдэд зараад гарсан

Тавантолгой, Ухаахудаг гэхээр Ерөнхий сайд асан Сү. Батболдыг холбо

20 цаг 41 мин
Хилийн боомтуудын цагаан сараар ажиллах хуваарь

Баярын өдрүүдэд хойд хилийн боомтуудаас Эрээнцав, Алтан

Өчигдөр 07 цаг 00 мин
О.Алтангэрэл: "Энержи ресурс"-тэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Уламбаяр: АНУ анх удаагаа ОХУ-ын талд санал өглөө

ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай геополитикийн асуудлаар  ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлнэ

Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлнэ

Уржигдар 11 цаг 43 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Уржигдар 11 цаг 38 мин