Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бараалхжээ

2025-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш” Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

Мөн гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж буйг тэмдэглээд хоёр талын түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолж,энэхүү айлчлал нь хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Шинэ Зеландын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь бидний хувьд үлгэр жишээ болж ирсний сацуу тус улсын дэлхийд танигдсан хөдөө аж ахуй, хоршооны сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч, ач холбогдол өгч буйг онцлов.

Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксоны халуун дотно мэндчилгээг уламжлаад Шинэ Зеландын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Тэрбээр энэ удаа Шинэ Зеландын Фермерүүдийн хоршооны Ерөнхийлөгч У.Лангфордын хамтаар Монгол Улсад айлчилж байгаагаа тэмдэглэж, энэ нь хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17