Сү.Батболд: Би лицензээ бизнесийн зарчмаар “Энержи ресурс”-ийн гол хувьцаа эзэмшигчдэд зараад гарсан

2025-02-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

Тавантолгой, Ухаахудаг гэхээр Ерөнхий сайд асан Сү. Батболдыг холбогдуулах сонирхол гараад ирдэг. Тэгвэл тэрээр аль 15 жилийн өмнө энэ талаар тодорхой тайлбарыг УИХ дээр нээлттэй өгч байжээ. Тодруулбал, УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэр үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Оюу толгойн гэрээг батлахдаа яг л ингэж ярьж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр “Хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ” гэж зарлаж байгаад л Оюу толгойн гэрээг батлуулж байсан. Одоо хариуцлага хүлээх хүн нь хаана байгаа юм бэ? Оюу толгойн гэрээний асуудал өнөөдөр ээдрээтэй, өдөр ирэх тусам Монголын ард түмний нуруун дээр үнэхээр ямар байдлаар буух нь тодорхойгүй болчихоод байна. Хоёрдугаарт, Тавантолгойн талбайг хоёр хуваахыг би үнэхээр буруу. Хоёр талбай дээр гадаад, дотоодын гэж ялгаад талбай олгочихдог.

Гадаадынхан л давуу эрх эдэлнэ шүү дээ, тэнд. Яг ний нуугүй хэлэхэд худалдан авагч тал нь хаанах билээ, 100 хувь бараг л Хятадын талд гаргана. Тэгвэл Хятадын хөрөнгө оруулалттай, Хятадын мэдлийн компаниуд орж ирсэн тохиолдолд нүүрсний борлуулалт, экспортын асуудал нэлээн хүндэрнэ. Энэ дээр хийсэн судалгаа тооцоо байгаа юм уу. Хоёрдугаарт, Ерөнхий сайд таныг Тавантолгой буюу “Энержи Ресурс”-ийн хувьцаа эзэмшигч байсан гэж сонссон. Энэ асуудал чинь хэрхэн яаж шийдэгдсэн талаар би мэдээлэл сонсоогүй. Танд энэ ордтой холбоотой эрх ашгийн зөрчил, оролцоо байгаа юу. Үүнийг тодруулж хэлж өгөхгүй юу” гэж асууж байв. Харин Ерөнхий сайд Сү.Батболд “С.Эрдэнэ гишүүнийхээ ярьж байгаа шиг яривал харин гоё ярьж байна гэж бодоод байгаа юм. Бид нар ингэж яриад 20 жил болчихлоо л доо. Айхтар эх оронч юм уу, ерөнхий шүүмжилж яриад, тэгээд асуудлуудаа ерөөсөө явуулсангүй. Оюу толгойн асуудлыг Оюу толгойн асуудал ярихаараа ярья. Тавантолгой дээр хоёр компани үүсгэж байгаа нь зарчмын асуудал. Тэгээд дураараа зах зээлийг нь булаалгачихдаг юм ерөөсөө байхгүй. Монгол Улсын Засгийн газар бодлого гаргаад, УИХ-аас тоог нь хязгаарлаж өгнө, квотоор хязгаарлана. Дураараа ухаад, дураараа зөөгөөд явдаг тийм юм байхгүй. Үүнийгээ бид нар журамлаад л гаргана. Зах зээлийг нь Засгийн газар хооронд ярина. Тэр зарчмаараа л ярина.

Бид нар бүх талаас нь үзээд ийм хоёр хувилбарыг нь оруулж байгаа нь дотооддоо аж үйлдвэрлэл, нэмүү өртгийг бий болгох бодлогыг дэмжье гэж байгаа юм. Гадна талдаа транзит тээвэр, далайн боомт, хөнгөлөлттэй тарифыг авах асуудлыг бас шийдвэрлэх ёстой. Энэ нөөц маань асар их учраас энэ ачааллаа авъя гэж оруулж байгаа юм. “Энержи Ресурс”-ийн хувьд надад сонирхлын зөрчил байхгүй. Би үүнийг зориуд хэлье. Би иргэн хүний хувьд, энэ лицензийг 1999- 2007 он хүртэл найман жил эзэмшиж ирсэн юм. Лицензийнх нь төлбөрийг хадгалаад, найман жил төлбөрийг нь төлөөд, энэ яриад байгаа гаднын компаниудад өгөхгүйгээр хадгалж ирсэн юм. Энэ Орос, Хятад, Япон, Солонгосын компаниуд бүгд өндөр үнээр авья гэхэд нь зараагүй. Монголчууддаа хадгалж ирсэн, нэгд. Хоёрдугаарт, эндээс ямар нэгэн нүүрс олборлоогүй байсан. Нэг хүрз нүүрс ч аваагүй. Зөвхөн хадгалж ирээд, ингээд одоо энэ орд газрын лицензийг стратегийн орд, ард түмний эрх ашиг гээд буцааж төрд авсан. “Энержи ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд тэнд оролцсон компаниуд Ухаахудгийн ордыг авсан. Энд бол тэр 14 компани УИХ-ын гишүүд оролцсон, бизнесийн компаниа ёстой төрд байгаагүй байж байгаад бизнесийн үйл ажиллагаагаараа оролцуулж ирсэн аж ахуйн нэгжүүд, тэнд оролцсон оролцоогоо бизнесийн зарчмаар “Энержи ресурс” компанийн гол хувьцаа эзэмшигч нарт нь зараад гарсан. Үүнтэйгээ холбогдсон зарсан, татвар төлсөн асуудлаа тодорхой шийдэж тавьсан. Тийм учраас энэ асуудлаар тодруулга сонирхвол танд тодруулгыг би хувь хүний хувьд гаргаж өгч болно, нээлттэй зүйл. Нэг үгээр хэлэх юм бол “Энержи ресурс” компанид сонирхлын зөрчил, эрх ашгийн оролцоо байхгүй гэдгийг би энд хариуцлагатайгаар хэлье” гэж хариулсан нь тэмдэглэлд үлджээ.

Эх сурвалж: polit.mn

Хуйхалсан ямааны толгой шиг пиздаа. Хэний юмыг хэнд өгсөн гээд бгаа новш вэ???!
Хэний лиценц вэ??? Сү сүг чи гүүрс тарьдаг болоо юу??? Рамаг юмны будилианы эзэн. Бороогийн алтыг тэр чигт гаргасан. Одоо хөрөнгийг нь хураар хүний жагсхалтыг манлайлж байгаа.
Иргэн. Ахмад уурхайчин Төмөрбаатар
Ленинград гипрогахт хүрээлэн 100 боть ТЭЗҮ хийж төрд хүлээлгэн өгсөн байлаа. Гэвч нийгмийн шилжилт ардчилал, зах зээлийн зарчимд хөрөнгө оруулалтыг татаад энэ ТЭЗҮ хөрөнгө оруулагчдын шаардлаг хангахгүй болсон учраас дэлхийн банкны 2 сая доллароор дахин олсон улсын тендер зарлаж Америкийн Норвеги компани дахин Тэзү боловсруулсан юм. Нүүрсний салбар хариуцаж байсан бид ард түмэн, эх орныхоо хөгжилд хэрэг болох том төсөл мөрөөдөж явлаа явлаа. Харамсалтай нь хувийн эрх ашгийн төлөөх тэмцэл ийм байдалд хүргэсэн юм. Үүнийг бид хүсээгүй л дээ.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин