М.Алтанцог: Хуванцар хоолойн эрэлтийг 100 хувь хангана

2014-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ӨНӨР

Ардааган” компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнийхээ хүрээнд 2005 оноос эхлэн бохир усны шугам сүлжээний угсралтыг гүйцэтгэж байгаа аж. “Ардааган”-ынхан олон жилийн туршлагадаа тулгуурлан “Өндөр нягтаршилтай полиэтилен хоолойн үйлдвэр байгуулах” төсөл боловсруулжээ. Уг төслийн талаар тус компанийн ерөнхий инженер А.Алтанцогтой ярилцлаа.

-Монголын анхны өндөр нягтаршилтай полиэтилен хоолойн үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан гэсэн?

-Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагааныхаа хүрээнд бохир усны шугам сүлжээний угсралтын ажлыг 2005 оноос хойш тасралтгүй гүйцэтгэж байна. Энэ хугацаанд бид Хятадаас авсан их хэмжээний хуванцарт багагүй мөнгө зарцуулсан тооцоо гарсан. Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбар хөгжиж, энэ салбарт төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн тоо ч өсч байна. Үүнийг дагаад бохирын усны шугам сүлжээнд ашигладаг хуванцар хоолойн эрэлт хэд дахин өсч үүнд зарцуулдаг валютын хэмжээ ч нэмэгдэж байна. Тиймээс дотооддоо  өндөр нягтаршилтай полиэтилен хоолойн үйлдвэр байгуулах шаардлага манай зах зээлд зайлшгүй байгаа юм. Энэ эрэлтэд тулгуурлаж бид төслөө боловсруулсан. 

-Төсөл хэрэгжиж Монголд ийм үйлдвэр үүдээ нээснээр эдийн засаг, зах  зээлд ямар таатай үзүүлэлтүүд бий болох вэ?

-Зах зээлд үүссэн энэ их эрэлтийг хангана. Эхний ээлжинд бид дотоодын эрэлтийн 60 хувийг хангахаар тооцоолоод байгаа. Ойрын жилүүдэд багтаж эрэлтийг 100 хувь хангах нөөц бололцоо бидэнд бий. Төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, барилгын салбарын өсөлт, уурхайн уурхайн хөгжлийг дагаад энэ бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн. Энэ хэрээр гадагшаа манай улс их хэмжээний мөнгө гаргаж байгаа. Төсөл хэрэгжсэнээр валютын урсгал буурна. Мөн дотоодын зах зээлд сайн чанарын бүтээгдэхүүн нийлүүлнэ. Бохир усны шугам хоолойд ашигладаг ийм хуванцар хоолойг Монголд манайхаас өөр байгууллага оруулж ирдэггүй. Энэ хоолой төмөр буюу ган хоолойноос илүү олон жил ашиглагддаг гэдгээрээ онцлог. Мөн ган хоолойноос хуванцар хоолойд угсралтын зардал бага ордог. Ер нь бохир усны шугмын хоолой  газар дор гүнд булагддаг учраас дээрээс ирэх ачаалллыг сайн даах шаардлагатай байдаг. Атираатай хуванцар ийм хоолой дээрээс өгөх ачааллыг сайн даадаг давуу талтай. Төмөр хоолой зэвэрч, зэвэнд идэгдэж хурдан элэгддэг. Хятадаас 60 тоннын машинаар 12 метрийн урттай хоолой тээвэрлэх шаардлагатай байдаг. Гэтэл хуванцар хоолой бэлэн бүтээгдэхүүн болсон тохиолдолд тэр 60 тонны машинд 10 тонн л багтдаг. Тэрнээс илүү багтдаггүй. Их овортой болчихдог учраас тэр. Энэ хоолойг наана Эрээнээс авдаг бол бас өөр. Хятадын хойд хэсгийн хотуудаас тээвэрлэдэг. Тэгэхээр хол газраас тээвэр хийх хэрээр зардал өсдөг. Дотооддоо үйлдвэртэй болсноор ядаж тээврийн зардалд зарцуулж байгаа мөнгөө энд бүтээгдэхүүн болгох боломжтой. мөн холоосоо тээвэрлэхээр багадаа 10 хувийн гэмтэлтэй ирдэг.   

-Өндөр нягтаршилтай полиэтилен хоолойн үйлдвэрт ашиглах түүхий эдийн нөөцийг хэрхэн хангах вэ?

- Нефтийн шаараар энэ хоолойг хийдэг. Түүхий эдийг Хятадаас хангахаар тооцоолж байгаа. Түүхий эд нефть боловсруулж байгаа газарт их хэмжээгээр байдаг. Манай улсын газрын тос урд хөрш рүү багагүй хэмжээгээр боловсруулагдахаар явж байгаа. Тэндээс түүхий эдээ хангах боломж бас бий. Төсөл хэрэгжсэнээр сард 400 гаруй тонн хуванцар хоолой үйлдвэрлэх үйлдвэр бий болох юм.  

-Энэ салбарт гүйцэтгэсэн томоохон төслүүдээсээ танилцуулахгүй юу?

-Хамгийн сүүлд хийсэн томоохон ажлуудаас дурдвал Буянт-Ухаа хорооллын 1000 гаруй айлын бохир усны шугам сүлжээг амжилттай угсарч байна. Мөн Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уурхайн бохир усны шугам сүлжээний асуудлыг шийдсэн.

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

5 цаг 49 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

6 цаг 9 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

6 цаг 14 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

6 цаг 16 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

6 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

6 цаг 22 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

7 цаг 26 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

17 цаг 35 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

17 цаг 35 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

17 цаг 35 мин