Хөрөнгө оруулагчдыг далласан хуулиуд

2014-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ ХҮЛЭЭЖ БУЙ ХУУЛИУД

Энэ хаврын чуулганаар Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Уул уурхайн яаман дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн уул уурхайн салбарт  тулгамдаж буй асуудал болон төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан томоохон эрхзүйн шинэчлэлтүүдийг Ашигт малтмалын тухай хуульд болон салбар хуулиудад нэмэлт өөрчлөлтөөр оруулж, тусгахаар ажиллаж байгаа юм. Мөн цаашид Газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэн найруулах зорилго ч бий. Үүн дээр нэмэгдээд Цөмийн энергийн хууль, Газрын тосны хуульд ч нэмэлт өөрчлөлт орох болов уу гэдэг хүлээлт тус салбарынхан болоод хөрөнгө оруулагчдад байгаа.

Хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой байлгахын тулд хэд хэдэн зүйлийг зайлшгүй хийхээр байгаа аж. Монгол Улс эхлээд геологийн суурь судалгаагаа маш зөв, найдвартай тогтоох шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Ингэхдээ нийт нутаг дэвсгэрээ бүрэн хэмжээгээр нь энэ судалгаанд хамруулвал зохино гэж үздэг. Хөрөнгө оруулагчид энэхүү үндсэн геологийн суурь мэдээлэлд үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хөрөнгө оруулалт хийнэ. Нөгөөтэйгүүр, эрхзүйн орчны тогтвортой байдал чухал юм. Ялангуяа, тусгай зөвшөөрөл олгох, олгосны дараа хайгуулын ажлыг тогтвортой, найдвартай хийх орчныг нь бүрдүүлэх шаардлагатай гэнэ. Мөн татварыг ч боловсронгуй болгох, баялаг бүтээгчдийг дэмжих өөрчлөлт оруулахыг тэд хүсч байгаа юм.

 

МОНГОЛ УЛС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗГҮЙ ОРОН БОЛНО

Ашигт малтмалын хайгуулын лицензийг олгохгүйгээр цааш явбал гурван жилийн дараа Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөлгүй орон болно. Яагаад гэвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дээд тал нь есөн жилийн хугацаатай олгодог. Үүнээс илүү хугацаагаар сунгагдах боломжгүй. Тиймээс хайгуулын ажил хумигдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид үүнээс болж манай улсаас “дүрвэжээ”. Тиймээс эдийн засагчид, уул уурхайн салбарынхан тусгай зөвшөөрлийг олгож эхлэх хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийг нэлээд цэгцтэй, ил тод, өөрөөр хэлбэл, олон нийтийн оролцоотойгоор олгоё гэдэг үгийг дайхаа мартсангүй. Зөрчилтэй байсан учраас л хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жил олгоогүй зогсоосон нь ойлгомжтой. Тиймээс өмнө нь гарсан алдаа дутагдлыг засч залруулахын тулд ийм алхам хийсэн. Харин одоо тусгай зөвшөөрөл олгож эхлэх, үгүй нь УИХ-ын эрх мэдлийн асуудал.

Одоогоор 1600 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Өмнө нь энэ тоо 5000-д дөхөж байжээ.

 

ШИНЭ ОРД ИЛРҮҮЛЭХ АЖИЛ ХОЦРОГДОЖ БОЛЗОШГҮЙ

Геологийн салбар уул уурхайгаасаа 15-20 жилийн өмнө явах ёстой. Яагаад гэвэл, ашигт малтмалын нөөц баялгийг тогтоож, тэрхүү нөөц баялгийг хэрхэн, яаж олборлох вэ, хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдгийг дараа нь уул уурхайнхан шийддэг. Гэтэл энэ тэнцвэр алдагдаад ирэхээр шинээр орд илрэх боломж цөөрчээ. Уул уурхайн салбар олдсон, нээгдсэн хэдэн ордынхоо хэмжээнд ашиглаад цаашид шинээр орд нээж илрүүлэх ажил хоцрогдож болзошгүй гэсэн үг.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь 1:5000 масштабын геологийн зураглалаар бүртгэгджээ. Энэ ажлыг 2016 онд 40 хувьд хүргэхээр шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг нэмэгдүүлж байгаа аж. Цаашид нийт нутаг дэвсгэрийг хамруулах үе шаттай ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ 1:5000 масштабын геологийн зураглал гэдэг нь тийм ч нарийвчилсан судалгааны ажил бас биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, үүнийг дахин бүр нарийвчлах зайлшгүй шаардлагатай гэж тэд үзэж байгаа юм. Гэхдээ өнөөдөр төрөөс төсвийн хөрөнгө оруулалтаар 1:5000, 1:200000 суурь судалгааг маш сайн хийх, нарийвчилсан судалгааг хувийн хөрөнгөр оруулалтаар хөрөнгө оруулагчид өөрсдөө тусгай зөвшөөрөл авч хийж гүйцэтгэх бодлого барьж байна.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

5 цаг 52 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

6 цаг 12 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

6 цаг 16 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

6 цаг 19 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

6 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

6 цаг 25 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

7 цаг 28 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

17 цаг 38 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

17 цаг 38 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

17 цаг 38 мин