М.Цэцэг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийдэг болжээ. Энэ удаагийн уулзалтаар улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын товч мэдээллийг сонсчээ.
Эдийн засгийн өнөөгийн байдлын талаар хоёр долоо хоногийн өмнө ҮАБЗ авч хэлэлцээд Ерөнхий сайдыг УИХ дахь нам, эвслийн бүлэгт мэдээлэхийг даалгасан. Гэвч энэ талаар тодорхой мэдээлэл одоогоор алга. Мөн эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан эсэх талаар албаныхан дорвитой мэдээлэл өгөөгүй байна.