Программист дарга

2014-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.УРАН

Нийгмийн даатгалын ерөнхий газар жил гаруйхны өмнө шинэ даргатай болсон юм. Энэ албанд дөрвөн жил ажилласан Ч.Алтанхуягийн оронд Ц.Уртнасанг томилсон нь 2012 оны есдүгээр сар байлаа. Нийгмийн даатгал гэгч амаргүй салбарыг хариуцан ажиллах үүргийг хүлээсэн Ц.Уртнасан даргыг энэ удаагийн “Хэн нь хэн бэ” онцолж байна. Тэрээр энэ албыг авахаас өмнө Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Түүний өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай юм.  Ажлын туршлагаас нь харахад түүний амьдрал, ажил үүрэг уул уурхайтай багагүй холбоотой байдаг. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа тус аймагт уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хариуцлагатай уул уурхайг бий болгоход нутгийнхаа иргэдийг төлөөлөн бодлого боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан юм. Түүнчлэн “Монголросцветмет” нэгдэлд компьютерийн инженер, программистаар ажлын гараагаа эхэлж, улмаар хангамжийн менежер, хэлтсийн орлогч дарга, салбар компанийн гүйцэтгэх захирал хүртэл дэвшиж байжээ. Харин 2002 оноос “АПУ” компанийн дэд захирал, “Индранилсофт” компанийн захирал, “Монголын хайлуур жонш” хоршооны дарга гэсэн албыг 2005 он хүртэл хашсан байна. Улмаар 2005-2010 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан нь өдгөө түүнд багагүй туршлага болж буй нь тодорхой. “Ер нь бодсоноо хэрэгжүүлж байж санаа нь амардаг хүн дээ” гэж Ц.Уртнасан даргыг эчнээ таних нэгэн тодорхойлов. Төрийн өмчит компаниас эхлээд бизнесийн байгууллага, төрийн агентлагт олон жил ажилласан учир аливаа зүйлд хоёр талтай хандаж чаддаг гэж түүнийг үнэлдэг юм билээ. Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулж, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлдэг болоход багагүй ажил санаачилж, хэрэгжүүлж байгаа нь программист мэргэжилтэй нь холбоотой гэнэ. Ц.Уртнасан даргын боловсрол эзэмшсэн байдлыг товчхон дурдвал  1982-1992  онд  Өмнөговь  аймгийн  Даланзадгад  хотын  Ерөнхий боловсролын  нэгдүгээр сургуульд, 1992-1997  онд  Монгол  улсын  Техникийн  их  сургуулийн Компью­терийн  техник,  менеж­ментийн  сургуульд  мэдээллийн  технологийн  менежмент, бизнесийн удирдлага мэргэжлээр,   2000-2001 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистрын боловсрол  эзэмшжээ.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

5 цаг 46 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

6 цаг 6 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

6 цаг 11 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

6 цаг 13 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

6 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

6 цаг 19 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

7 цаг 23 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

17 цаг 32 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

17 цаг 32 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

17 цаг 32 мин