Б.ТУУЛ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор хүүгийнхээ хамт өнгөрсөн долоо хоногийн эхээр Монгол Улсад хувийн аяллаар ирээд байсан билээ.
Түүний хувьд, аяллын ихэнх хугацааг Баян-Өлгий аймагт өнгөрөөсөн бөгөөд Алтай Таванбогдод авирчээ. Мөн мориор аялж, Толбо суманд малчин айлд хоножээ. Зам зуур Цэнгэл, Улаанхус сумын айлуудаар орж нүүдэлчин соёл, ахуй амьдралтай танилцжээ.
Доналд Трамп Жуниор энэ сарын 25-ны өдөр эх орондоо буцсан бөгөөд өөрийн инстаграм хуудсандаа, “Өнгөрсөн долоо хоногт хүү Доннигийн хамт Монгол Улсаар аяллаа. Бид маш урт замыг мориор болон машинаар туулсан. Монгол Улс миний харсан хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байлаа. Хүмүүс нь ч сайхан сэтгэлтэй, халуун дулаан угтаж авсан” хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.
Аюулгүй байдлын үүднээс түүний аяллыг нууцалсан. Дональд Трамп Жуниор өнөөдрөөс сая сая хүн дагагчтай инстаграм хуудсандаа Монголоор аялсан зургуудаа тавьж эхэлсэн нь манай орныг дэлхий дахинд сурталчилж байгаа сайхан боломж юм. "Дональд Трамп Жуниор хоёр жилийн дараа гэр бүлээрээ дахин ирэхээ илэрхийлсэн" хэмээн түүнийг дагалдан явсан иргэн К.Жандос хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn
Дональд Трампын ууган хүү Монголоор аялаад буцжээ
2019-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин