Япон цэрэг Хиро Онода өөд болжээ

2014-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

1945 онд дэлхийн II дайн дуусчихаад байхад Филиппиний Лубанг арлын ширэнгэ ойд партизаны дайн өрнүүлж 29 жилийн турш бууж өгөлгүй “гүрийж байсан” япон цэрэг Хиро Онода 91 насандаа өөд болов. “Энэ 30 жилийн хугацаанд би цаг, мөч бүрийг эх орныхоо төлөө зориулдаг байсан” хэмээн тэрээр хожим дурсан ярьсан байдаг. Дайн дуусч, Япон орон энх тайван байдалд шилжиж, хөгжил дэвшлийнхээ замд орж байхад цэрэг эр Онода дайсандаа бууж өгөхгүй хэмээн ширэнгэ ойд бүгсээр байсан юм. Тэрээр дайн дууссаныг мэдээгүй байсан бөгөөд “Дайсанд бууж өгч, баригдаж болохгүй” гэсэн даргынхаа тушаалыг биелүүлсээр байсан гэдэг.

Японы арми Филиппины Лубанг арал дээр хуаран байгуулж, Хиро Онода 1944 оны арванхоёрдугаар сарын 17-нд хошууч Танагучигаас Лубанг дахь партизаны отрядыг толгойлох үүргийг хүлээн авчээ.

Тэрээр тушаалыг гүйцэтгэн Лубанг дахь партизан отрядаа толгойлж байсан ч ихэнх дайчид нь алуулж, гурван цэргийн хамт үлдсэн байна. 1950 онд гурван цэргийн нэг нь Филиппины армид бууж өгсөн бол, нөгөө нь 1954 онд нутгийн иргэдтэй буудалцах үеэр нас барж, үлдсэн нэг нь 1972 онд өөд болсноор Хиро Онода ганцаараа үлджээ.

Түүнийг Японы оюутан Норио Сузуки ойгоос олоход тэрээр дайн дууссан гэдэгт итгэж чадахгүй байсан гэдэг. Норио Японд эргэн ирж эрх баригчдад энэ тухай дуулгаснаар Японы милитарист армийн сүүлчийн цэргийг эх оронд нь авчрах, цэрэг эрийн алдар сууг нь сурталчлах өргөн хүрээтэй ажил өрнөсөн юм. Улмаар Онодад байлдааны тушаал өгч Филиппиний ширэнгэ ой руу илгээсэн хошууч Танагучиг сурвалжлан олжээ. Танагучи Лубанг арал дээр ирж цэрэг Хиро Онодаг дуудан ойгоос гаргаж ирээд “Дайн дууссан. Япон дайнд бууж өгсөн. Тиймээс ойд бүгж тулалдах тушаалыг цуцалж байна” хэмээн тушаасны эцэст л цэрэг Онода дайн дууссан гэдэгт итгэсэн гэдэг.

1974 оны гуравдугаар сарын 10-нд Онода Филиппиний талд бууж өгч буйгаа зарлан ширэнгэ ойгоос гарсан байна. Дайн дууссанаас хойш 29 жил өнгөрсөн ч Онода 500 сумтай буу, хэд хэдэн гранат болон самурайн илдээ тун сайтар хадгалсан байжээ. Тэр ширэнгээс гарч энгийн амьдралаа эхлүүлж, дараа нь Бразил руу явжээ. Онода Бразилд гэрлэж, хүүхэдтэй болсныхоо дараа “Бууж өгөхгүй: Миний 30 жилийн дайн” хэмээх ном бичсэн нь бестселлер болж байв.

Онода 1984 онд Японд эргэн ирж, хүүхдийн зуслан байгуулж, тэндээ ойд хэрхэн амьдрах, тэсч үлдэх аргыг зааж байлаа. Харин 1996 онд Филиппиний аралд дахин очиж, нутгийн дунд сургуульд арван мянган ам.долларын хандив өргөсөн түүхтэй.

Онода 30 жилийн турш ширэнгэ ойд бүгж партизаны дайн явуулахдаа дайн дууссан, Япон дайнд бууж өгсөн, бууж өг гэсэн “суртал ухуулга”-д огт итгээгүй юм. Нисэх онгоцноос “Дайн дууссан шүү дээ” гэсэн хуудас цацаж, гэр бүлийнхэн нь ирж чанга яригчаар Онодаг ятгасан ч тэрээр ойгоос гарч ирээгүй. Харин тушаал өгсөн дарга нь ирж “Би хошууч Танагучи байна. Цэрэг Онода ойгоос гарч ир” гэж хашгирч тушаал өгсний дараа л тэрээр гарч ирсэн юм. Онода энэ хугацаанд партизаны дайн өрнүүлэхдээ энгийн номхон 30 орчим нутгийн иргэнийг алж, 100 орчим хүнийг шархдуулжээ. Ширэнгэ ойн гүнд бүгж, гадил, дал модны жимсээр хооллож явжээ.

Цэрэг Онода нутагтаа буцаж ирээд харсан зүйлдээ итгэхгүй байсан гэдэг. Үнэнчээр үүрэг гүйцэтгэж явсан дайнд эх орон нь ялагдаж, америкуудын илт нөлөөтэй Үндсэн хууль батлагдсан байсанд тэрээр ихэд гутарчээ. Дайны дараах яарангуй хөгжил цэцэглэлтэд хуучны үнэт зүйлсээ алдсан олон сая япон иргэний хувьд Онода бахархал, гунигийг зэрэг авчирсан юм. Үзэл бодлынхоо төлөө үнэнчээр тулалдсаар явсан япон цэргийн түүх Япон орныг тэр чигээр нь долгилуулсан билээ.

Япон нь түрэмгийлэгч гүрэн байсан гэдгийг Хиро Онода хүлээн зөвшөөрөөгүй юм. “Бидэнд сонголт байхгүй байсан. Харин Азийн орнуудыг довтлоход япон сургуулиудад явуулдаг байсан зүүний хүчний суртал ухуулга их ташуур болсон” хэмээн өгүүлж байв. Тэрээр Японыг ялсан Америкийг ч буруутгасангүй. “Би энэ дайнд, энэ бүгдэд АНУ-ыг буруутгахгүй. Учир нь тэд сул дорой Японыг хүсч байсан, тэрэндээ ч хүрсэн” хэмээн Хиро Онода ярьсан удаатай.

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

49 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 9 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 13 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 16 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 22 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 25 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 35 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 35 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 35 мин