Америкууд Сочигоос тамирчдаа гаргах төлөвлөгөө боловсруулжээ

2014-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

АНУ-ын цана болон сноубордингийн холбоо Сочигийн (ОХУ) өвлийн олимпийн үеэр тамирчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын “Global Rescue” компанитай гэрээ байгуулжээ. Тодруулбал, онцгой байдлын тохиолдолд тамирчдаа яаралтай гаргах төлөвлөгөө боловсруулж байна хэмээн “USA Today” сонин мэдээлэв.

“Global Rescue” компанийн удирдагч Дэн Ричардсын хэлж буйгаар, тамирчдыг аюул ослоос яаралтай зайлуулахын тулд тус бүр 200 хүний багтаамжтай таван нисэх онгоц бэлтгэжээ. АНУ-ын хамгаалалтын албаныхан тамирчид, холбооны гишүүд гээд нийт 375 хүнийг хамгаалалтад авах юм. “Global Rescue ОХУ-ын хүлээн зөвшөөрсөн аюулгүй байдлын арга хэмжээг авна, гэвч манай компани онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд бэлэн байх ёстой. Сочид хаана аюулгүй хоргодох газар байна, хаагуур аюулгүй зайлуулж болохыг бид судлах хэрэгтэй байна” хэмээн Ричардс ярилаа.

АНУ-ын Үндэсний олимпийн хороо аюулгүй байдлын ямар арга хэмжээ авч буйгаа зарлахаас татгалзжээ. Гэвч төлөөлөгч Марк Жонс “Үндэсний олимпийн хорооны төвшинд хамгаалалтын хувийн компаниудтай гэрээ хэлцэл байгуулаагүй” хэмээн мэдэгджээ. АНУ-ын Хоккейн холбоо ч хувийн хамгаалалтын компанитай иймэрхүү гэрээ байгуулсан бололтой. Сэтгүүлчид Хоккейн холбооны хэвлэлийн төлөөлөгч Дейв Фишерээс энэ талаар лавлахад тэрээр хариулт өгөхөөс татгалзсан байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел Сочигийн өвлийн олимпийн өмнө тулгарч буй террорист аюул заналхийллийн эсрэг тэмцэхэд ОХУ-д туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ. Үүнээс гадна, XXII өвлийн олимпод оролцох Америкийн тамирчин, төлөөлөгчдийг АНУ-ын засаг захиргааны зохих бүтэц, байгууллагууд хамгаална гэсэн мэдээ “USA Today” сонинд гарчээ.

2013 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Волгоград хотод 24 цагийн зайтай хоёр алан хядах ажиллагаа болж, олон хүний амь үрэгдсэний дараа Хар далайн эрэг дээр, Кавказын уулсын дунд байдаг Сочи хотод болох өвлийн олимпийн тоглолтын аюулгүй байдлын асуудал дэлхий дахины анхааралд ороод байна. ОХУ-ын эрх баригчид “Аюулгүй байдлыг чангатгах ямар нэг нэмэлт арга хэмжээ авахгүй. Шаардлагатай урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан” хэмээн мэдэгдсэн юм.

Нэгдүгээр сарын 7-ноос эхлэн Сочид онцгой дэглэм тогтоожээ. “BBC Russian” мэдээлж буйгаар, хотын эргэн тойронд хориотой бүс тогтоож, зөвхөн тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлж байхаар болсон байна. Энэ журмыг зөрчвөл торгууль ногдуулна. Өвлийн олимпийн тоглолтын аюулгүй байдал, эмх журмыг Дотоод хэргийн яам болон тусгай албаны 40 мянган ажилтан сахиулах юм. Аюулгүй байдлын нийт зардал хоёр тэрбум долларыг давж байгаа ажээ. Сочигийн өвлийн XXII олимп хоёрдугаар сарын 7-23-нд болно. Гуравдугаар сарын 16-нд Параолимпийн тоглолт болох бөгөөд тус хот гуравдугаар сарын 21 хүртэл хаалттай дэглэмд ажиллах ажээ.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 47 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 7 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 11 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 14 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 19 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 23 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 32 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 32 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 32 мин