Монголчуудыг сэрээдэг "Сэрсэн тал”-ын түүх

2019-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хөгжмийн зохиолч  Б.Шарав гуай баяр наадмын босгон дээр  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.   Баярын энэ л өдрүүдэд түүний бүтээсэн "Сэрсэн тал” олон түмний сэтгэлийг сэрээдэг.  Тэгвэл Монголын "Сэрсэн тал” хэрхэн бүтсэн талаар багахан түүхийг өгүүлье. Тэрээр 1984 онд "Сэрсэн тал”-ыг бичсэн.   Тухайн онд Улс тунхагласны 60 жилийн ой тохиож байсан гэдэг. Нийт 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Ж.Чулуун гуайн удирдлагаар "Сэрсэн тал"-ыг тоглож байсан.  Анх тоглогдохдоо л олон хүний сэтгэл шингэсэн учраас өдийг хүртэл дардан замаар явж байгаа байх.  Энэ Б.Шарав гуайн Үндэсний найрал хөгжимд зориулан бичсэн түүний анхны бүтээл байлаа.  Түүнээс хойш маш олон тоглогдсон гэдгээрээ онцлогтой. Магадгүй түүний бүтээлүүдээс хамгийн олон удаа тоглогдсон нь энэ бүтээл гэдгийг нэгэнтэй  хэлж байв.  Ерөнхийдөө энэ бүтээл нь захиалгаар бүтсэн байдаг.  Б.Шарав гуайг тухайн үед Төрийн тоглолтыг найруулж байсан Н.Жанцанноров гуай /сая тэд хамтдаа Хөдөлмөрийн баатар болсон билээ/ дуудаад ардын найрал хөгжимд зориулсан зохиол хэрэгтэй байна гэсэн гэдэг. Сургуулиа дөнгөж төгссөн  Б.Шаравын хувьд нэлээд хүндсэн даалгавар байсан гэдэг.  Тэрээд  "За, би бичье ээ” л гэсэн байна. Тэрээр энэ тухайгаа " Харин их амархан бичсэн дээ. Одоо бодоход тэгж их сууж байлаа, ингэж зовж байжээ гэж бодогдох юм алга. Нэг л мэдэхэд дууссан. Дуусчихаад найрал хөгжмийнхөнтэй дуугаргаж үзлээ. Ж.Чулуун гуай удирдаж байсан. Концертын найруулагч, зохион байгуулах комиссынхон гээд олон хүн сонссон. Аргагүй шүү дээ, нарийн хяналттай байсан үе юм чинь. Жаахан засвар оруулж байсан санагдаж байна.  Тэгж энэ бүтээл минь бүтсэн байдаг” гэлээ. Б.Шарав гуай багадаа хурдан морь унаж хөдөө өссөн. Малчны хүүхэд. "Сэрсэн тал”-ыг бичихэд түүний бага ахуй насны амьдрал ихээхэн нөлөөлсөн гэдэг. "Сэрсэн тал болерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байжээ. https://www.youtube.com/watch?v=wugPuBX0EwM Эх сурвалж:www.polit.mn
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

1 цаг 51 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

3 цаг 9 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

5 цаг 46 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

5 цаг 46 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

5 цаг 46 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

5 цаг 46 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

19 цаг 14 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

19 цаг 19 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

20 цаг 28 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

22 цаг 2 мин