Л.Энх-Амгалан: 76 гишүүн нэг тойрогт ажилладаг болно

2019-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Сонгуулийн хуулийг өөрчлөх Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангийн байр суурийг хүргэе. -Сонгуулийг ямар хувилбараар явуулах вэ. Бүлгийн гишүүд дэмжсэн үү? -Сонгуулийн хуультай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Бүлэгт  Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө.  2017 онд УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн гурван хуулийг санаачилж, өргөн барих асуудлаар ажлын хэсэг томилогдож ажилласан. Зөвхөн МАН-ын гишүүд бус УИХ-д суудалтай нам, бие даагч гишүүдийн төлөөлөл бүхий 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Бид цаашид нэг хуулиар гурван сонгууль явуулах эрхзүйн боломжгүй гэдэг том сургамж авсан. Үүний дагуу Ерөнхийлөгч, УИХ, орон нутаг, сум дүүргийн сонгууль тус тусдаа хуулиар явах зайлшгүй үндэслэл байна гэж үзсэн. Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль зохион байгуулсан. Ингэхдээ дөрвөн удаа можаритор, нэг удаа холимог, бусад нь томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль хийсэн байна. Ингээд бид өнгөрсөн сонгуулиудын судалгааг авч үзэн цаашид Монгол Улс ямар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах вэ гэдгийг авч үзсэн. Иргэд улс төрийн нам гэхээсээ илүү УИХ-д өөрийнхөө төлөөллийг туршлагатай, нэр цэвэр, тулхтай хүнээр бүрдүүлэх хүлээлттэй байна. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар баталж ирсэн байна. Цаашид Монголын ард түмэнд ашигтай хувилбар нь юу вэ гэдгийг ажлын хэсэг дээр судалсан. -Өөр ямар хувилбарууд ярьсан бэ? -Дөрвөн хувилбар байна. Тухайлбал, одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, дөрөвдүгээрт Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбараар сонгууль хийх эрхзүйн боломжтой байна. Ажлын хэсэг нэлээд нухацтай авч хэлэлцээд дээрх хувилбарын аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод хэрэгтэй вэ гэдэг дээр давуу болон сул тал дээр судалгаа хийж үзээд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв байна гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн жижиг тойргоор хийсэн сонгуулиуд улс орны эдийн засгийг сулруулж, тойргийн сэтгэлгээн дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах эрхзүйн зохицуулалттай байсан. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв юм байна гэж үзсэн. Удахгүй Засгийн газарт өргөн барина. -Хөндлөнгийн байгууллагуудын саналыг хэрхэн тусгаж байгаа вэ? -Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэг, ТББ-ын зүгээс 280 гаруй санал ирсэн. Үүнээс 135 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн. Шат шатны сонгуулиуд бие даасан хуулийн дагуу сонгуульд оролцохоор туссан гэж ойлгож болно. -Улс нэг тойрог тогтолцоо манай улсад хэр зохимжтой вэ? -Өмнө нь энэ хувилбарыг ярьж байгаад техникийн дэмжлэггүй гээд дэмжээгүй хувилбар байгаа юм. Олон намын төлөөлөлтэй байх үед Э.Бат-Үүл, С.Оюун нарын гишүүд өргөн барьж байсан. Тэр үед тоолдог машин байгаагүй. Хоёрдугаарт ийм урт жагсаал гарах юм уу гэж хүмүүс ойлгож байх шиг байна. Жагсаалтаас нэг л хүн дугуйлна гэж хуулийн төсөлд орж ирж байна. Иргэд сонголттой байхыг хүсдэг. Цөөхөн хүн оруулж ирээд сонгохоос өөр аргагүй байдалд тулгадаг гэж ярьдаг. Тиймээс Монгол Улс нэг тойргийн талаар олон яриа гарч болно. Зарчмын хувьд Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг энэ байдлыг болиулах шаардлагатай байгаа юм. Иймээс хаврын чуулганы хугацаанд багтаад хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлэг эхлэх бэлтгэлийг хангаж, намрын чуулганы эхэнд баталж авахгүй бол сонгуулиас өмнө зургаан сараас багагүй хугацаанд баталсан байх ёстой. -Нэрсийн жагсаалтын талаар тодруулна уу? -Техникийн хувьд саналын хуудсыг тоолох боломжтой. Дунджаар 500-700 нэр дэвшигч байна. -Цахим орчны зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ? -Хуулийн төсөлд тодорхой зохицуулалтууд орж байгаа. Нэг зарчим барьж байгаа нь хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж болохгүй. Харин хүний нэр төрд халдах, сонгуулийн цахим хуудаст албан ёсоор бүртгээгүй хаягаар сонгуулийн сурталчилгаа явуулах зэргийг зохицуулсан. Олон улсад ч мөн ийм байдаг. -Сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрчлөлт орсон уу? -Сурталчилгааны хугацаанд өөрчлөлт ороогүй. -Сонгогчид талдаа төөрөлдөх асуудал гарах уу? -Гарахгүй. Сонгогч аль нам байх нь хамаагүй нэг л хүнийг дугуйлна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.4  МЯГМАР  №113  (6080)
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 53 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 6 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 12 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 14 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 32 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18