Б.Нацагдорж: Хүүхдэд хайртай бол хамгийн сайн багш

2019-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Багшийн хөгжил, сургалтын технологийн албаны арга зүйч Б.Нацагдоржтой ярилцлаа. -Багшийн хөгжил, энэ мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хэрхэн ойлгох вэ? -Багшийн хөгжил их өргөн хүрээтэй ойлголт. Үүнийг ярихын өмнө багшийн мэргэжлийн хөгжлийн ойлголтыг тодруулах нь зүйтэй юм. Багшийн мэргэжлийн хөгжлийг судлаачид өөрийн байр сууринаас тайлбарлаж байгаа. Тэдний үзэл хандлага багшийн мэдлэг, чадвар, төлөвшил гэдэгт нэгдэх байдал ажиглагдаж байна. Багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлаар өнөөдөр улс орнууд судалгаа шинжилгээний ажлыг нэлээд идэвхтэй хийж байна. Тухайлбал, Европын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага OECD өөрийн гишүүн орнуудаа хамруулан багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлыг судалж тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна. Манай улсын хувьд орчин цагийн боловсрол үүссэн цагаас эхлэн багшийн хөгжил тэр дундаа ЕБС-ийн багшийн хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийг нийгмийн өөрчлөлттэй уялдуулан авч үзэж ирсэн. Тухайлбал, Монгол Улс багш боловсролын хөгжлийн асуудлаа хуульчилж чадсан дэлхийн цөөн хэдэн улсын нэг болсон. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн манай улс бие даасан Багшийн хөгжлийг дэмжих хуультай болоод байна. -Багш хөгжихөд юу хамгийн чухал вэ? -Багшийн хөгжил тухайн хүний хүсэл эрмэлзэл, идэвх оролцоо, эрэл хайгуулын үр дүн хэмээн судлаачийн хувьд үздэг. Багшийн хөгжил өөрөө тасралтгүй байх учиртай. Боловсролын асуудал хариуцсан бүх шатны байгууллага энэ чиглэлд хүчээ нэгтгэж ажиллавал илүү үр дүн гарна. Судлаачдын чиг хандлагаас үзэхэд багшийг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр хөгжүүлэх асуудлыг чухалчилж байна. Мөн хөгжлийг нь дэмжих олон арга замаас суралцагчийн хөгжлийг тойрсон үр дүнтэй арга замыг сонгож багшийг хөгжүүлэх асуудлыг боловсролын чанараар тэргүүлж буй зарим улс оронд хэрэгжүүлж байна. -Хөгжсөн багш, сайн багш ямар байх ёстой юм бэ? -Багшийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын судлаачдын үзэл хандлага, ангилал, багшийн хөгжлийн загвар олон байдаг. Улс орон бүр өөрийн онцлог, соёл иргэншил, боловсролын бодлогодоо нийцүүлэн багшийг хөгжүүлэх, хөгжлийн загварыг сонгон хэрэгжүүлж байгаа туршлага ажиглагдаж байна. Манай улсын хувьд судлаачид багшийн хөгжлийг зохих хэмжээнд судалж байгаа ч яг энэ загвараар хөгжүүлнэ гэсэн бодлогын зохицуулалт байхгүй байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 2017 онд багш мэргэжлийн тасралтгүй хөгжих хэрэгцээ хэмээх судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Судалгааны зарим үр дүнгээс сонирхуулахад сайн багшийг нэгдүгээрт, хүүхдэд хайртай, хоёрдугаарт, заах арга зүй сайтай, гуравдугаарт ёс зүйтэй, дөрөвдүгээрт мэргэжлийн онол, арга зүйн мэдлэгтэй гэсэн байдлаар эрэмбэлсэн байна. Дээрх судалгааны үр дүнгээс харахад шинэ зууны түүчээ болж буй өнөө цагийн багш, суралцагчдад шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ тэднийг зөв бие хүн болж төлөвших, амьдрах ухаантай, хариуцлагатай иргэн болоход анхаарч ажиллахыг нийгэм биднээс шаардаж байгааг судалгааны үр дүн харуулж байна. -Цаашид юу хийх хэрэгтэй хэмээн үзэж байна? -Ямар ч гэсэн багшийн хөгжил, багшийн мэргэжлийн хөгжлийг хариуцдаг байгууллага институтчлагдаж чадсан байгаа нь хамгийн том боломж гэж үздэг. Бодлого, эрх зүйн хүрээнд багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэлтийн асуудлыг тусган өгч байгаа ч сургалт гэсэн байдлаар бодлогын баримт бичигт тусгасан байдал давамгай байгааг цаашид анхаарах хэрэгтэй. Багш нар өнөөдөр сургалтаас гадна багшийн хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагаанд ач холбогдол өгч хөгжих байдал ажиглагдаж байна. Тухайлбал, багш солилцоо хөтөлбөрт хамрагдах, судалгаа шинжилгээний ажлыг багаар хамтран гүйцэтгэх, үе тэнгийн багш нар харилцан арга туршлагаа хуваалцах замаар илүү хөгжих хүсэл эрмэлзэлтэй байна. Тиймээс багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэлтийг сургалтаас гадна багшийн хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах нийгмийн хэрэгцээ шаардлага үгүйлэгдэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.8  лхагва 95  (6062)
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 39 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 45 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 5 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 5 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18