Ж.ЦОГЗОЛМАА
АНУ-ын хууль хяналтын байгууллагынхан Лос Анжелест 39 сая ам.доллараар худалдагдсан тансаг ханшийн наймаа нь Малайзаас оргон зайлсан Low Taek Jho-той холбоотой байх магадлалтай хэмээн мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг дамжууллаа. Учир нь энэхүү мөнгөн дүн нь Малайз ийн төрийн баялгийн сангаас алдагдсан мөнгө байх магадлалтай аж. Малайзийн баялгийн сан болох 1Malaysia Development Berhad-аас 4.5 тэрбум ам.доллар хулгайд алдагдсан хэргийн гол сэжигтэн хэмээн Малайз болон АНУ-д түүнийг сэжиглэж байсан билээ. Low одоогоог хаана байгаа нь мэдэгдэхгүй хэвээр байгаа аж.
2017 онд АНУ-ын Хууль зүйн яамнаас тус баялгийн сангаас алдагдсан хөрөнгө Холливудын алдартнуудын амьдардаг газрын ойролцоох харшийг худалдан авахад зориулагдсан байх магадлалтайг зарлаж байв.
Энэхүү харшийг эзэмшиж буй үл хөдлөхийн компани болон АНУ-ын хууль хяналтын байгууллагуудын мэдээлснээр тус харш нь одоогоор эзэнгүй байгаа бөгөөд засварлах шаардлагатай аж. Засвар, даатгал, татварт ойролцоогоор 690 мянган ам.доллар шаардлагатай юм байна.
Малайзийн төрийн мэдлийн энэхүү баялгийн санг тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак санаачлан байгуулж байсан юм.
Тус баялгийн сангаас алдагдсан хөрөнгөө үнэтэй үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл болон уран зураг худалдан авсан үйл ажиллагаа нь Low болон өөр хэдэн хүнтэй холбогдож буй талаар АНУ-ын хуулийн байгууллага хэлж байна.
АНУ энэ сард Малайзад 200 Са ам.долларыг буцаан шилжүүлэх бөгөөд энэ нь тус баялгийн сантай холбоотой хураан битүүмжилсэн хөрөнгийн нэг хэсэг юм байна.
Өнгөрсөн жил сонгуулиар эрх мэдлээ алдсан Нажиб өдгөө энэхүү баялгийн сангаас алдагдсан хөрөнгөтэй холбоотой 40 гаруй төрлийн ял шийтгэлтэй нүүр тулж байгаагаас гадна Засгийн газрын зарим этгээдийн асуудалд ч холбогдож мэдэхээр байна. Харин тэрээр өөрийгөө ямар нэг буруу зүйл хийгээгүй хэмээн энэхүү асуудлыг няцаасан хэвээр байна.
Эх сурвалж: www.polit.mn
Малайзийн баялгийн сангийн алдагдсан хөрөнгө Ерөнхий сайдтай нь холбогдов
2019-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин