Б.Ундармаа “Капитал”-ын дампуурлын хариуцлагаас бултаж, өөрийнхөө оронд нөхрөө түлхлээ

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк дампуурсан. Энэ явдлаас болж тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хувьд томоохон эрсдэл үүрээд байгаа юм. Одоогоор хохирогчдын тоог нэгмөр гаргаж дуусаагүй байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Ямартай ч  “Капитал” банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруый тэрбум төгрөг байршиж байгаад ийн дампуурсан юм. Харин Сангийн сайд, Монголбанкны зүгээс “Капитал” банкны дампуурал Монголын банк, санхүүгийн салбарт нөлөөлөхгүй гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Гэвч хууль хяналтын байгууллагынхан энэ дампуурлын ард хууль бус үйл ажиллагаа явагдсан байна гэж үзжээ. Тийм учраас өчигдөр /2019.4.30/ орой цагдаагийнхан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдыг баривчилсан байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Уг нь хэрэг явдал А.Ариунболдын эхнэр “Капитал” банкны эзэн, “Бишрэлт” группийн ерөнхийлөгч Б.Ундармааг УИХ-ын гишүүн болсноос хойш өрнөсөн байдаг. Гэвч энэ бүхний хариуцлагыг нөхөр нь болох А.Ариунболд үүрэхээр болж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал”-ын дампуурлын хариуцлагаас бултаж, энэ хэрэгт нөхрөө түлхлээ. Эх сурвалж: www.polit.mn
Их найрагч, үндэстний үзэлтэн, түмний хүү Очирбатын Дашбалбар

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа Санчигт нь насны хяруу ч унаж амжаагүй 42хон насандаа бурхны орныг зорьсон Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгчийг онцолсон юм.

13 цаг 57 мин
ASEZ ‘Zero Plastic 2040’ аян: “Дэлхийн гэрэлт ирээдүйн төлөө хуванцрыг багасгая” уриан дор хүрээнд Отгонтэнгэр их сургуулийн ойр орчмыг цэвэрлэв

2024.02.09-ний Ням гарагийн өдөр 12:00 цагийн үед хөх хантааз өмссөн оюутнууд Лхагвасүрэнгийн гудамжинд цугларав

14 цаг 8 мин
Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

15 цаг 13 мин
Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

15 цаг 46 мин
Хэл бичгийн ухааны монголын анхны эмэгтэй доктор Ц.Саранцацрал

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн багш, доктор, профессор Цэрэнчимэдийн Саранцацралыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцлон, түүний амьдралын баялаг агаад бахархам түүхийг хуваалцлаа.

21 цаг 26 мин
“Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!

Урьд нь улс төрийн үйл явдал олширч, хөдөлгөөн орохоор “Халуурч байна” гэдэг байв. Харин өн

21 цаг 26 мин
Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 105 жилийн ой

БНМАУ-ын төр засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбалын гэргий

2025-02-07
Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

2025-02-07
Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

17 настай хүү юу хэлэв?

2025-02-07
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

2025-02-07