ASEZ ‘Zero Plastic 2040’ аян: “Дэлхийн гэрэлт ирээдүйн төлөө хуванцрыг багасгая” уриан дор хүрээнд Отгонтэнгэр их сургуулийн ойр орчмыг цэвэрлэв

2025-02-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

2024.02.09-ний Ням гарагийн өдөр 12:00 цагийн үед хөх хантааз өмссөн оюутнууд Лхагвасүрэнгийн гудамжинд цугларав. Баянзүрх дүүргээс суурилуулж өгсөн хогийн савнууд нь хаягдал цаас, тамхины ишээр дүүрсэн харагдана. Сайн дурынхан, тэр дундаа оюутнууд Отгонтэнгэр их сургуулийн эргэн тойрны 3 км замыг самнан, хаягдсан хог хаягдлыг нямбайлан түүж, дахин ашиглах боломжтой хуванцрыг тусад нь ялгалаа. Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ийн оюутан сайн дурынхны ASEZ багийн монгол солонгос гишүүд, тэдний ойр дотнынхон нийлсэн 100 орчим хүн уг цэвэрлэгээнд оролцж хагас тонн хог цуглуулжээ. ASEZ нь Бурханы сүм байгуулагдсан 175 оронд тулгуурлан ажилладаг олон улсын сайн дурын байгууллага бөгөөд “А-аас Я хүртэл буюу эхнээс нь дуустал дэлхийг аваръя” гэсэн утгатай. 

Отгонтэнгэр их сургуулийн багш Ш.Чанагнянгар ярихдаа, “Дэлхий нийтэд зай хэмжээнээс үл хамааран тулгамдаж байгаа асуудал бол эко системийн тогтвортой байдлын тухай ойлголт юм. Энэ нь маш өргөн хүрээнд дэлхий нийтээр хүн төрөлхтөн,  хүн нэг бүрийн мэдэж байх ёстой асуудал болсон байна.  Тиймээс үүнд хариу үйлдэл зөв үзүүлж байх ёстой гэдэгт дэлхий нийт анхаарал хандуулж байгаа. Энэ хандлага чиглэлийг, энэ үүргийг ASEZ хэрэгжүүлж байна гэж харж байна. ASEZ-ын тухай танилцуулга, тэдний хэрэгжүүлж байгаа олон ажлын талаар сонсоод эко системийн тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалуудыг залуучуудад улам ихээр түгээгээсэй, залуучууд маань үүгээр дамжуулаад тогтвортой гэдэг энэ баримтлал руу шилжээсэй гэж хүсэж байна” гэсэн юм. 

Сайн дурынхан хог цуглуулах ажлын дараа Отгонтэнгэр их сургуулийн “Тогтвортой хөгжлийн клуб”-ийн гишүүн оюутнуудад хуванцар хог хаягдлын талаарх PPT болон Мэдээллийн самбараар танилцуулга хийсэн байна.

Хуванцрын бохирдлын ноцтой байдлын талаарх мэдээллийг хүлээн авсан хүмүүс анхааралтай гэгч нь сонирхон үзэж байжээ. Мэдээллийн самбар болон танилцуулгатай танилцсан Отгонтэнгэр их сургуулийн оюутан А.Урангоо, “Маш сайхан үр дүнтэй сургалт зохион байгуулсанд баярлалаа. Дэлхий даяр маш олон хүмүүст  энэ сургалт үр дүнтэйгээр хүрээсэй, хуванцар хог хаягдлыг бууруулахад тус нэмэр болоосой гэж хүсэж байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“ASEZ-ын танилцуулгаас маш их мэдээлэл олж авлаа. Дэлхийн хог хаягдлыг хэрхэн зөв удирдах талаарх мэдээллийг улам бүр боловсронгуй судалж мэдэхийг хүсэж байна. Мөн ASEZ багт нэгдэхийг хүсэж байна” хэмээн Отгонтэнгэр их сургуулийн оюутан Ц. Анхилуунсарнай хуванцар хаягдлын хор нөлөө, түүнийг цэвэрлэж дахин боловсруулах ажлын ач холбогдлын талаар санал бодлоо илэрхийллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь 2040 он гэхэд хуванцрын бохирдлыг арилгахын төлөө дэлхий нийтийг уриалсан “Zero Plastic 2040” аяны нэг хэсэг бөгөөд хуванцар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн зорилттой нийцэж буй үйл ажиллагаа юм. Өнгөрсөн жил OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага)-аас гаргасан “2040 он гэхэд хуванцрын бохирдлыг зогсоох бодлого”-ын дагуу дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэгдэн, хуванцар үйлдвэрлэлийг зогсоох, хуванцрыг дахин боловсруулах, хуванцрын хог хаягдлыг ялган ангилах зэрэг аргаар хуванцрын бохирдлыг бууруулахад бүх хүчээ дайчлан ажиллахаар зорьж байна. 

ASEZ-ын ажилтан “Бид байгаль орчны бохирдлыг үүсгэгч гол хүчин зүйл болох хуванцрын хэрэглээгээ хянадаг байх хэрэгтэй байна. Бид бүгд өдөр тутмын амьдрал дахь хуванцрын хэрэглээгээ багасгаж, хаягдсан хог хаягдлыг ангилан ялгах зэргээр дэлхийн оршин суугчид хамтран нэгдээд тогтвортой дэлхийг хамтдаа бүтээцгээе” гэж уриалжээ.

Энэ хооронд ASEZ нь Монголд олон төрлийн үйл ажиллагаа явуулж, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн ойр орчим, Сэлбэ гол зэрэг олон газрын ойр орчмыг цэвэрлэсэн аж. Мөн Баянзүрх дүүргийн 203-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, сайн дураараа цэвэрлэгээ хийжээ.

ASEZ нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, гамшгийн дараах тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагааг Монголд болон дэлхий даяар идэвхтэй явуулдаг юм байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд тогтвортой нийгмийг цогцлоохын төлөө их дээд сургуулийн оюутнуудыг дэмжин ажиллаж байна. Мөн тэднийг олон улсын төр засгийн байгууллагаас өндрөөр үнэлэн олон шагнал гардуулжээ. Үүнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Ерөнхий нарийн бичгийн даргын нэрэмжит шагнал, АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагнал, олон улсын байгаль орчны дээд шагнал болох “Ногоон алим”, “Ногоон ертөнц” шагнал, Перугийн Үндэсний Ассамблейн даргын хүндэт өргөмжлөл, Нийгмийн интеграци, хөгжлийн сайдын талархал, Филиппин улсын Лас Пиньяс хотын даргын хүндэт өргөмжлөл зэрэг багтаж байгаа аж.

Улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, боловсрол, анагаах ухаан, соёл урлаг гээд нийгмийн бүхий л салбарынхан ASEZ-ын үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд дэлхийн 20 орны 190 эрдэмтэн, тэр дундаа футурист Жером Гленн зөвлөхөөр ажиллаж байгаа гэнэ. Мөн 2024 онд Солонгост болсон ASEZ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлж, ASEZ-ын үйл ажиллагааг дэмжсэн байна.

п

美麗
上帝的教會在全世界進行如此有意義的活動,太感人了。
ASEZ оюутан баг маань ёстой мундаг 💕💕💕
Д.Байгалмаа
ASEZ Оюутан багийн Солонгос Монгол оюутнууд Эхийн сэтгэл халуун дулаан хайраар бялхсан аз жаргалтай инээмсэглэл гэрэл дотор байгал орчин цэвэрлэх ,Байгалийн уур амьсгалын өөрчлөлт болж байгаа цаг үед нэгдмэлээр энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа ASEZ оюутан багийнхандаа баяр хүргэе, Тавьсан зорилгоо биелүүлж Эцэг Ан Сан Хун Христ Тэнгэр Шинэ Иерусалим Ээж Бурхандаа баяр баясгалан өргөх хүүхдүүд болохыг хүсэж байна хайртай шүү. Амжилт Анимо Анимо Анимо 🙏🙏🙏💝🙆‍♀️💖💝
Мундаг залуудаа амжилт
Wow ymar mundag ym be
Teegii
Ymar mundag bna amjilt hvsie
Ямар мундаг байнаа
Cain
Mundag Cain
Бүгд найрамдах Серби улсад зорчихдоо виз мэдүүлнэ

Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр

11 цаг 47 мин
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мэдээ, сурвалжилга бэлтгэдэг мэргэжил нэгтнүүд нь цахим орчны дарамтад өртдөг гэж сэтгүүлчдийн 60 хувь нь мэдээлэв

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан

11 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад хүрэлцэн очжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

13 цаг 19 мин
Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүллээ

Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүллээ

15 цаг 2 мин
Европын холбоо: Бөмбөг Оросын талд байна

Гурван жил үргэлжилсэн Орос-Украины дайны галыг зогсооход гол найдвар авчрах хэлэлцээ

19 цаг 45 мин
Эгийн голын цахилгаан станц барихтай холбоотой зардлыг баталлаа

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

19 цаг 45 мин
“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын холбоог сулруулах бодлогоо үргэлжлүүлсээр байна”

​​​​​​​Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати

19 цаг 45 мин
Цахим худалдааг эрчимжүүлэхэд БНХАУ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.03.12/ БН

Уржигдар 19 цаг 14 мин
Орос, Америкийн тагнуулын байгууллагууд хамтын ажиллагаагаа сэргээв

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны  дарга Сергей Нарышкин,  АНУ-ын Тагнуул

Уржигдар 16 цаг 25 мин
Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

Уржигдар 16 цаг 24 мин