Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

3 цаг 40 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бурхан болоочдын ар гэрээс 17 настай хүү нь өчигдөр Төрийн ордны зүүн талын хаалган дээр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрээр хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд гэр бүлийнхэнд нь эмгэнэлт явдал тохиолдож, чөлөөгөөр ирсэн байна. Чөлөөгөөр гэртээ ирэхэд ээж, гурван дүү болон ээжийнх нь ах, хүүхдийн хамт угаарын хийд хордож бурхан болсныг сонсоод гүн шоконд оржээ. Тэрээр энэхүү эмгэнэлт явдалд гомдолтой байгаагаа илэрхийлж, хамаатнуудаасаа зөрөн байж хэвлэлийнхэнд үгээ хэллээ.

Түүний хэлсэн үгийг  бүрэн эхээр нь хүргэж байна.

17 настай хүү: Өнөөдөр би ар гэрээсээ ганцаараа үлдлээ. Гэр бүлийнхэн минь бүгд байхгүй болж, яахаа мэдэхгүй байна. Хамаатнууд шүүх шинжилгээний хариу гартал яриа өгч болохгүй гэж хэлсэн. Гэхдээ надад үгээ хэлэхээс өөр арга алга. Дөрвөн дүүгээ ээжтэйгээ алдлаа, надад үнэхээр хэцүү байна. Цэрэгт яваад ирэхэд ийм юм болчихлоо. Шахмал түлш түлээд гэр бүлээрээ угаартаж нас барлаа. Өмнө нь нүүрс түлдэг байхад хүмүүс угаартаж үхлээ гэж ярьдаггүй байсан. Гэтэл өнөөдөр энэ түлшнээс болж олон хүний амь үрэгдлээ. Би гомдолтой байна.

Надад одоо өмгөөлөгч ч алга, ганцаараа байна. Ах дүү нартаа хандахаар ярилцлага өгүүлэхгүй гэсэн.

Би наймдугаар сард Увсаас Сүхбаатар руу шилжин томилогдож явахдаа ээж, дүү нартайгаа уулзсан. Хамгийн сүүлд ээжтэйгээ арванхоёрдугаар сард 18-нд утсаар ярихад “Бүгд сайн байгаа, миний хүү одоо цэргээс халагдаад эхнэр хүүхэдтэй болох боллоо” гээд миний ирээдүйн талаар ярьж байсан. Миний жаахан дүү нар юу ч мэдэхгүй байж байгаад бурхан болчихлоо. Дүү нар маань 6, 9, 17 настай байсан. Ээж минь 1983 онд төрсөн энгийн л нэгэн эмэгтэй байсан. Ээж минь нэг компанид үйлчлэгч хийж үр хүүхэд ар гэрээ сайн авч явдаг эмэгтэй байсан. Бидэнд аав байхгүй. Ээж намайг болон миний дүү нарыг хүний дайтай хүн болгон өсгөж байсан. Хамгийн том дүү минь коллежоо төгсөж байсан. Багш нь “Танай дүү хариуцлагатай, цагтаа ирдэг, хичээлдээ сайн хүүхэд  байсан. Үргэлжлүүлээд жүжигчнээр сурна гэж байсан” гэж ярьсан. Дунд дүү гуравдугаар анги, бага дүү нэгдүгээр ангид сурч байсан. Би "ах нь цэргээс халагдаад ирлээ, үсэглэлийн баярыг нь гоё хийж өгнө өө” гэж хэлэхээр иртэл ийм зүйл болчихлоо.

Манай хамаатнууд шүүх шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл хийнэ гэсэн ч би гомдолтой байна. Цэрэгт яваад ирэх хооронд гурван дүүгээ ээжтэйгээ алдчихлаа, надад үнэхээр харамсалтай байна. Миний амьдрал цаашдаа яаж үргэлжлэх вэ. Хөөрхөн дүү нар маань юугаа ч мэдэхгүй байж байгаад өөд болчихлоо. Энэ асуудлыг томчууд нь сонсдог бол шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.

Нүүрснээс болоод олон хүн өнгөрч байна. Манайхаас гадна өөр олон айлд хар толбо үлдэх болов уу гэж бодож байна. Улсаас зургаан хүний оршуулгын зардалд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна лээ. Би энэ асуудалд үнээр гомдолтой байгаа учраас өмгөөлөгч авах талаар ярьж байна. Надад туслах өмгөөлөгч байвал туслаарай гэж хэлмээр байна.

Мөн төр засаг гэж байдаг бол миний ар гэрт тохиолдсон асуудалд анхаарч өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь ард иргэд нь ийм дорой амьдралтай байх юм уу. Нүүрс түлснээрээ багачууд нь уушгиар өвдөж, үхэж, ард түмэн нь угаартаж байна. Өнгөрсөн жил гэхэд 10 хүн архи ууж явж байгаад нэг газар ороод угаартаж үхсэн. Хүүхэдтэйгээ хамт унтаад өглөө сэргээгүй хэрэг гарсан. Ингэж монголчуудыг улны амьдралаар амьдруулж байна. Бүх юман дээр татвар, төлбөрөө нэмж, амьдрах нөхцөлийг байхгүй болгож байна. Энэ бол улстөрчид нь ард иргэдээ  бодохгүй байгаатай холбоотой гэж харж байна.

Намайг "цэргээс халагдаж ирээд мэдэгдэл хийж болохгүй, хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү" гэж хэлсэн. Миний хувьд энэ мэдэгдлийг хийснээр шалгуулах ёстой бол шалгуулаад явна.

Энэ мэдээллийг хараад надад туслах өмгөөлөгч, хувь хүмүүс байвал туслаарай гэж хэлмээр байна. Монголын ард түмэн минь надад туслаарай" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

3 цаг 29 мин
Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

17 настай хүү юу хэлэв?

3 цаг 40 мин
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

3 цаг 46 мин
“Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сүүлчээс эхлээд 2025 он гараад ч “Монголын хамгийн муу хүн”-ээр цоллуулав.

9 цаг 55 мин
Даш.Зоригт: Манай нүүрсний экспортыг Ухаахудаг, орон нутгийн “Тавантолгой”, Нарийнсухайт гурав л хийдэг

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

9 цаг 55 мин
Угаартаж нас барсан гэр бүлээс үлдсэн хүү цэргээс ирж мэдээлэл хийлээ

Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө байшинд байсан нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж нас баржээ.

21 цаг 46 мин
Ч.Ганзориг: Монгол Улс BINANCE-ийг хааж, шударга өрсөлдөөн тогтоох хэрэгтэй

“Айдакс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригтой уулзаж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдийн нөхцөл байдлын талаар ярилцав.

23 цаг 28 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Өчигдөр 14 цаг 24 мин
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноожээ

Өчигдөр 14 цаг 18 мин
Ж.Батзанданг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

Ж.Батзанданг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

Өчигдөр 14 цаг 15 мин