Их найрагч, үндэстний үзэлтэн, түмний хүү Очирбатын Дашбалбар

14 цаг 11 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УРТНАСАН

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа Санчигт нь насны хяруу ч унаж амжаагүй 42хон насандаа бурхны орныг зорьсон Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгчийг онцолсон юм.

Тэрбээр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч, УИХ-ын гишүүн асан. Түүний амьдралын түүхийг яруу найрагт амтшин, хүний амьдралын баяр гунигийг уран зохиолын хэлээр илэрхийлэгч хүн бүхэн мэдэх нь лавтай гэж бодогдоно.

Олуулаа бужигнаж байв ч оргүй хоосонд буцна

Орчлон гэвчиг хоосрохгүй оронд нь хүмүүс ирнэ

Ирсэн нь үнэн болохоор ингэс тэгсхийгээд буцна

Инээд нулимс хоёр нь жаргал зовлонг хэмжинэ...  хэмээх бичсэн их найрагч, үндэстний үзэлтэн, түмний хүү Очирбатын Дашбалбар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд мэндэлжээ.

Төрснөөс өссөн хүртэлх товч намтар

О.Дашбалбар 1957 онд Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл болсон тал хээрийн бүс Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн бөгөөд нутагтаа бага дунд сургуулийг төгсжээ. ЗХУ-ын Омскийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль /ТМС/, Москвагийн Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг 1985 онд төгссөн байна. Мөн 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж тэргүүлэгч даргаар нь ажиллаж байжээ.

Бичиж хэвлүүлсэн ном зохиолоос цухас дурдвал

Түүний Монголын уран зохиолын түүхэнд босгосон номон суваргад “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн хэвлэлүүд багтана. Эх орноо гэсэн хэмжээлшгүй их сэтгэлийг цээжний мухарт тээн тэрлэсэн шүлгүүд нь түүнийг “Түмний хайртай хүү” алдарт хүргэсэн мэт. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. Тэрээр бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байсан талаар бид арван жилийн сурагч ахуй цагаасаа мэдсэн байдаг. Энэ нь хэчнээн хүндтэй хүн байсныг үр хойчдоо үргэлж сануулж дурссаар явааг гэрчилнэ.

Мөн 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлжээ. Тэрбээр Монгол улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат бас байв. Цаашлаад 1992 онд Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентад ард түмний дуу хоолойг илэрхийлж байжээ.

Балбар хувьд яруу найрагчийн мөн чанар Махтумкулийнхтай адил байв

Түүнчлэн Багш маань бадрангуй оргилуун хүн байсан хэмээн Баасангийн Наминчимэд гуайн эмнэлгийн үүдэнд багшийгаа эрхгүй санаад гэж бичихдээ мөнчиг олон дурссан байсныг би уншиж байсан юм. “Итгэж, хайрлаж буй хүний төлөө өөрийгөө өргөл тахил ч болгож чадна” гэж хэлсэн нь эх орон, энэ газар шорооныхоо төлөө амьд ахуй цагтаа тэмцэж явснаар нь батлагдана. Түүнчлэн тэр л түүхэн хүний тухай Наминчимэд гуайн бичвэрээс үргэлжлүүлэн уншихад “Багш маань нүдээрээ үзээгүй л бол итгэлдээ өчүүхэн ч эргэлздэггүй хүн байв.

Түүнийг Урианхай ахтай адилтгах ямар ч боломжгүй. Урианхай ах бол бүхнийг өршөөнө, бүхнийг өрөвдөнө, бүхнийг хилэнц нүгэлтэй нь хайрлана, тэр бодь хайр, юунд ч үл торох их мөрөн мэт урсах бодь сэтгэлийн хүч. Гэвч яг халдахаар цэл хүйтэн. Энэ бол яахын аргагүй сэтгэгч хүмүүний араншин, хэн нэгнийг нөгөөгөөс ялган харьцах, илүүд болон дутууд үзэх нь сэтгэгч хүмүүний мөн чанар биш. Тиймээс Урианхай ах хэзээ ч хувь хүнийг нэр заан шүүмжилж байсангүй, харин системийг, филосифийг шүүмжилнэ. Харин Балбар багш бол илүү амьдлаг, илүү эмоцилог. Тэр хайрлахаараа хайлж урсана, үзэн ядахаараа тасчиж хаяхаа шахна. Илүү найраглаг, амьдлаг. Асна, дүрэлзэнэ, гутна, гунина, баярлана, бархирна. Яруу найрагчийн сэтгэлзүй жинхэнэ утгаараа..

Тэгээд ч хангалтгүй 2 + 2 = 4 гэх мэтээр Тооны нийлбэрийг яг байгаагаар нь боддог хүмүүст бол ахуйн мөн чанарт нийцсэн ухаалаг бодит шүүмжлэл мөнөөс мөн болно. Харин тооны далд нууцлаг мөн чанар буюу орчлон хорвоогийн алив үйлдлийн нүдэнд харагдахаас анхи өөр мөн чанарыг олж хардаг яруу найрагчийн хувьд тэр бол бүр аргаа ягтсан, арчаагүй тэнэглэл болно. Балбар багшийн маань хувьд яруу найрагчийн мөн чанар гэдэг Махтумкулийн мөн чанартай адил байсан юм.Тийм л оргилуун бадрангуй хүн байв. Тэгж шатаж, дүрэлзэж, харанхуйд гэрэл гэгээ болж чаддаг хүн байв. Урианхай ах бол намуухан, чимээгүй, гэвч юунд л үл торон урсаж чадах их мөрөн голын урсгал бол Балбар багш бол дүрэлзсэн их гал байлаа. Их гал удаан асдаггүй, гэхдээ амьд зүрх сэтгэлийн гүнд их удаанаар, өнө мөнхөд үеэс үед бадамлан ассаар байдаг юм. Олон хүн үнэхээрийн яруу найрагч шиг аашилдаг ч яг мөн чанараараа ард түмэн, үнэн, ариун гэрэл гэгээний төлөө Балбар багш шиг жинхнээсээ өөрийгөө асааж, дүрэлздэггүй юм” гэсэн үгс түүнийг хэн байсныг товчхон илэрхийлээд өгөх шиг.

Яруу найргийн хэлний онцлог шинж чанар болох далд утга, дүрслэл, цөөн үгээр том санааг илэрхийлэх гэсэн байдал нь түүний үр хүүхдүүдэд нь мөн өвлөгдөн үлдсэн байх нь энэхүү тэмдэглэлт өдрийг жил бүр нөхөн сануулах төрсөн өдрийн халуун дулаахан мэндчилгээний үгсээс илт. Нэгэн цаг үед төрсөн бол түүний талаар сайшаан дурсан хүн би өөрөө ч байх юм шиг санагдтал олны хайр хүндэтгэлийг хүлээн гэдэг ямар бахархам хувь тавилан бэ. Ийм л хүмүүс эх орны минь нэгэн нэмэгдэхүүн болж төрсөнд талархмаар.

.Эх сурвалж: polit.mn

 

тиймээ тэр Сод билигт эрхэм нэгэн байсаан, одоо ч түмний зүрхэнд оршсоор л байгаа,
Их найрагч, үндэстний үзэлтэн, түмний хүү Очирбатын Дашбалбар

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа Санчигт нь насны хяруу ч унаж амжаагүй 42хон насандаа бурхны орныг зорьсон Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгчийг онцолсон юм.

14 цаг 11 мин
ASEZ ‘Zero Plastic 2040’ аян: “Дэлхийн гэрэлт ирээдүйн төлөө хуванцрыг багасгая” уриан дор хүрээнд Отгонтэнгэр их сургуулийн ойр орчмыг цэвэрлэв

2024.02.09-ний Ням гарагийн өдөр 12:00 цагийн үед хөх хантааз өмссөн оюутнууд Лхагвасүрэнгийн гудамжинд цугларав

14 цаг 22 мин
Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

15 цаг 27 мин
Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

16 цаг 1 мин
Хэл бичгийн ухааны монголын анхны эмэгтэй доктор Ц.Саранцацрал

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн багш, доктор, профессор Цэрэнчимэдийн Саранцацралыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцлон, түүний амьдралын баялаг агаад бахархам түүхийг хуваалцлаа.

21 цаг 40 мин
“Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!

Урьд нь улс төрийн үйл явдал олширч, хөдөлгөөн орохоор “Халуурч байна” гэдэг байв. Харин өн

21 цаг 40 мин
Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 105 жилийн ой

БНМАУ-ын төр засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбалын гэргий

2025-02-07
Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

2025-02-07
Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

17 настай хүү юу хэлэв?

2025-02-07
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

2025-02-07