Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

2025-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж байгаагаа мэдэгдэж, УИХ-ын гишүүдийг өөрийнх нь бланкан дээр гарын үсэг зурахыг уриалсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсгээ зурсан билээ.

АН-ын дарга Л.Гантөмөр энэ Засгийн эсрэг байгаа намынхаа гишүүдэд хариуцлагын асуудал яригдана гэдгийг анхаарууллаа. АН-ын дарга Л.Гантөмөр "УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуудал хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандаж байна. Яг үнэндээ Ардчилсан нам засаг төр, их ажлаас зугтах сонирхол нам дотор байхгүй. Өнгөрсөн долоо хоногт манай намы Улс төрийн зөвлөл хурлаа хийж, энэ жилийн улс төрийн зураглалаа гаргасан. АН-ын байр суурь бол энэ засгийн бат бөх байдлыг хадгалах ёстой. Ер нь иймэрхүү байдлаар сэтгэл хөдлөлөөр Засгийн газрыг огцруулахаар хөдөлдөг л дөө. Үүний үр дүнд Засгийн газарт янз бүрийн хөдөлгөөн бий болдог. Энэ тогтворгүй байдлын үр дагавар бол өнөөдрийн утаа, түгжрэл юм. Ч.Лодойсамбуу гишүүн намын дүрэм, бүлгийн дүрмээ дагах ёстой гэлээ. 

Тэгвэл намын даргынхаа эсрэг байр суурьтай гишүүд нам дотроо мэр сэр байгаа бололтой.  Түүний нэг АН-ын гишүүн, Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл.  Тэрээр өөрийн албан ёсны цахим хуудастаа "Нам ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй мунхаглаж буй коммунист Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ардчиллыг, Ардчилсан намаар арга хэмжээ авахуулж, намыг маань шившиглэх гэж байна, тэр! Лодойсамбуу, Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17