Т.САЙХАН
АН-ын зөвлөлийн өнөөдрийн /04.29/ хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хэлэлцсэн байна. АН-ынхан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 26 хувьтай байна гэж дүгнэжээ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 40 сая.ам долларыг төлсөн асуудлыг хэлэлцэж, Засгийн газар болон холбогдох яамдад санал хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Эрдэнэт" үйлдвэр "Стандарт" банкинд 40 сая ам.доллар төлж, өр барагдууллаа гэсэн. Үүнийг шалгах ёстой гэж бодож байгаа. 40 сая ам.доллараас гадна, өр барагдуулах зардалд 38 тэрбум төгрөг гарсан байна. Үүнийг хэн төлөх вэ. Эрдэнэт үйлдвэрийн луйвартай холбоотой асуудлыг ярихаар эрх баригчид дуугүй байгаад бид гайхаж байна хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ "Эрдэнэт" үйлдвэр Жастын Ш.Батхүүгийн 40 сая ам.долларыг тѳлсѳн асуудлыг хянаж үзлээ. Ocen partners компани анх Ш.Батхүүг зээл авахад нь зуучилж байсан. Сая тѳлѳлт хийхэд дарин оролцлоо. Эндээс тэд Стандарт банкаар халхавч хийж, мѳнгѳ угаасан гэж харагдаж байна. Тус компани 1998 оноос хойш 3.2 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг гаргасан байдаг. Сая зуучлалаар орохдоо дахин таван жил зэсийн баяжмалын трейдерээр орох хэлцлийг улс тѳрийн нѳлѳѳ бүхий хүнтэй тохирсон байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
АН: "Эрдэнэт”-ийн өрийг төлөхөд 40 сая ам.доллараас гадна, 38 тэрбум төгрөг гарсан байна
2019-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин