Т.САЙХАН
Монголын багш нарын VII их хурал хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Энэ үеэр боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх гээд олон асуудалд гарц гаргалгаа хайж, зармыг нь шийдэж амжлаа. Түүнчлэн энэ үеэр улсын хэмжээнд 1000 орчим дуу хөгжмийн багш дутагдалтай байгааг онцлов. Энэ нь дуу хөгжмийн багш бэлтгэдэг сургуулийг нь татан буулгасан, хэдэн жилийн өмнө эргэн нээсэн ч эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаатай холбоотой гэдгийг албаныхан тайлбарлаж байлаа. Мөн түүний араас тусгай хэрэгцээт боловсролын багш дутагдалтай байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
Дуу хөгжмийн багш 1000 орчмын дутагдалтай байна
2019-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин