Т.САЙХАН
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Тиймээс УИХ-ын залгамж чанар, парламентын засаглалын чадавхыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл байгуулжээ. Зөвлөлд үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА, МУИС, Удирдлагын академи, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Франц, Герман зэрэг улсад хуулийн чиглэлээр доктор, магистрын зэрэг хамгаалсан, олон улсын туршлага судалсан гурван үеийн эрдэмтэн, судлаач, профессоруудын төлөөллийг Бодлогын зөвлөлд хамруулсан байна.
Эх сурвалж:www.polit.mn
Танилц: УИХ-ын даргын орон тооны бус бодлогын зөвлөхүүд
2019-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин