Т.САЙХАН
Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийж хэд, хэдэн уран зургийг хураан авсан гэх мэдээлэл гарч байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Ийм үйл явдал болсон нь үнэн. Түүний уран зургуудтай холбоотой хэрэг үүссэн байж болзошгүй" гэх мэдээллийг өгчээ. Нэгжлэг хийхэд түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл энэ мэдээллийг Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа үгүйсгэсэн байна. Тэрээр “Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаггүй. Зураг хулгайлдаггүй” гэсэн тайлбарыг хийжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийсэн үү?
2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин