Уурхайчид багадаа 640 мянган төгрөгийн цалин авна

2019-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Манай уул уурхайн салбарт ажиллагсдын цалин бусад улс орныхтой харьцуулбал зургаа дахин бага ажээ. Өөрөө хэлбэл, манай улсын амьдрлын баталгаажих төвшинтэй ижил хэмжээнд цалин өгч байгаа нь хүнд нөхцөлд ажилладаг салбарын ажиллагсдын эрх ашгийг хохироож байгаа ажээ. Иймд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2019-2020 оны тарифын хэлэлцээрийг энэ сарын 15-нд байгуулсан байна. Одоогоор манай уул уурхайн салбарт 47 мянган иргэн, 300 гаруй ажил олгогч ажиллаж байна. Энэ хэлэлцээрээр өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр тус салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажилтнуудын нийгмийн хамгааллыг дэс дараатай шийдвэрлэнэ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо гэж Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал Уул уурхайн яаманд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хэлэлцээрийн дагуу улсын цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 640 мянган төгрөг байхаар тогтсон байна. Түүнчлэн сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгохоор тусгажээ. Мөн анх удаа хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэнийг уул уурхайн компанид ажиллуулахаар болов. Жилд нэг удаа зургаан сартай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заалт оруулсан аж. Ингэснээр манайх олон улсын хөдөлмөрийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

27 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

27 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

27 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

27 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

27 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

27 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

27 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

10 цаг 36 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 38 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

10 цаг 39 мин