Зааны нисдэг тугал “Дамбо”

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Кино ертөнц Х.ОЮУНБОЛД Дэлдэн чихтэй зааны тугал Дамбогийн тухай өгүүлдэг хүүхэлдэйн киног үзээгүй хүүхэд гэж байхгүй биз ээ. Хелен Аберсон хэмээх нууц нэртэй зохиолчийн хүүхдүүдэд зориулан бичиж,  Гарольд Пирла зургийг нь зурсан “Дамбо” зохиолоос сэдэвлэсэн хүүхэлдэйн киног 1941 онд “Уолт Дисней компани бүтээжээ. Хүүхэлдэйн киног 1941 оны аравдугаар сарын 23-нд “РКО Пикчерс” кино компани олон нийтэд цацсан байна. Анхны энэ хувилбар нь 64 минут үргэлжилдэг бөгөөд үүгээрээ “Уолт Дисней” компанийн бүтээсэн хамгийн богинохон хүүхэлдэйн киноны нэгт тооцогддог аж. Харин энэ сарын сүүлээр дэлгэцнээ кино болж амилах  киноны найруулагчаар  “Хайчин гарт Эдуард”, “Алиса гайхамшгийн оронд”, “Сүйт бүсгүйн цогцос” киноны найруулагчаар ажилласан Тимоти Уильям Бартон ажилласан байна. Кино зохиолыг “ Трансформерс” цуврал киног бүтээхэд оролцсон АНУ-ын найруулагч, зохиолч Эрен Крюгер  бичжээ. Явуулын циркийн эзэн Макс Медичигийн дүрд Алтан бөмбөрцөг, АНУ-ын телевизийн шилдгүүдэд олгодог “Эмми” наадмын шагналт  кино найруулагч, жүжигчин Дэнни де Вито тоглосон байна. Бусад дүр  буюу Дамбог асрах үүрэгтэй Холт Фэрриерийн дүрд ирланд жүжигчин Колин Фаррет, түүний хүүхдүүдийн дүрийг  жүжигчин Нико Паркер, Финли Хоббинс нар бүтээжээ. Мөн энэ кинонд найруулагч Тимоти Уильям Бартонтой Хатагтай Перегринийн онцгой хүүхдүүдийн асрамжийн газар кинонд тоглосон жүжигчин Ева Грин тоглож байгаа юм байна. Энэ  киноны 1941 онд гарсан хувилбарт дэлдэн чихтэй  нисэх чадвартай төрсөн зааны тугалыг ээжээс нь салгаснаар  киноны үйл явдал өрнөдөг. Харин  шинээр хийж байгаа киноны үйл явдал циркийн нэртэй жүжигчин дайнаас буцаж ирээд ажил хайж яваа Холт Фэрриери болон түүний гэр бүлийг тойрон  өрнөдөг ажээ. Үүгээрээ  найруулагч Тимоти Уильям гэр бүл  болон нисэх мөрөөдөл нь чухал үнэ цэнэтэй гэдгийг харуулсан байна. Киноны зураг авалтыг Лондон хотын гадна байдаг “Pinewood Studios East” телевизийн студид авсан бөгөөд бүх зураг авалтыг хийхэд гурван сар зарцуулсан ажээ. Дамбогийн бяцхан найз хулгана Тимотео хэдийгээр киноны гол дүрд тооцогддоггүй ч түүнд хүндэтгэл үзүүлж Холт Фэрриерийн хүүхдүүд тэжээвэр хулганаа тоглуулсан байна. Харин нисдэг бяцхан зааны ээж хатагтай Жамбо болон зарим зааныг компьютерээр бүтээсэн ажээ. Гэхдээ киноны жүжигчид ямар нэгэн зүйлтэй харилцах ёстой учраас зарим орлон тоглогчийг бий болгох шаардлагатай болсон байна.  Бусад тохиолдолд кинонд орлон тоглуулахад амар учраас чихмэл амьтад ашиглажээ.  Дамбо уран сайхны кино энэ сарын 29-нд  нээлтээ хийнэ. Киноны үргэлжлэлийг үзэхийг хүсвэл Өргөө, Тэнгис,  Гэгээнтэн кино театрыг зориорой. [embed]https://www.youtube.com/watch?v=-QPdRfqTnt4[/embed] Дайнаас  буцаж ирээд ажил хайж байгаа аав Холт Фэрриеригийн дүрд жүжигчин Уилл Смитэд тоглох санал тавьсан ч тэр татгалзсан байна. Учир нь бусад хийхээр төлөвлөсөн төслийн хөтөлбөртэй нь давхцаж байсан учраас зөвшөөрөөгүй ажээ. Тэрээр үүнийхээ дараа “Алладин” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбарын шидэт дэнлүүний илбэчний дүрд тоглохоор болсонтой холбоотой гэнэ. Энэ кинонд  Холт Фэрриерид тоглож байгаа жүжигчин Фарелл Колиноос Дамбо кинонд тоглох болсон талаар нь асуухад “Би найруулагч Тимийн ажлыг шүтэн биширдэг. Тиймээс түүний удирдлага дор кинонд тоглоно гэдэг гайхалтай санаа байсан. Энэ бол миний мөрөөдөл байсан юм” гэж ярьсан байна. Харин нисдэг зааны тугалыг ашиглаж хөлжихийг санаархсан жижиг циркийн эзний дүрийг бүтээж байгаа Дэнни де Вито “Би Тимд хайртай. Түүний кинонд тоглохын тулд юуг  ч хийнэ” гэжээ. Түүнээс гадна кинонд бүтээж байгаа дүрээ циркээ ажиллуулахын тулд их хүнд дарамтад өртсөн  нэгэн гэж тодорхойлсон байна. Хэдийгээр бизнес хийдэг хүн биш ч шоу менежер. Түүнд циркт нь хүмүүс орох, тэднийг зугаацуулж саатуулах нь таалагддаг гэв. Харин Дэнни де Витогийн хувьд найруулагч  Тимоти Уильям Бартонтой анх удаа тоглож байгаа хэрэг биш аж. Тэрээр найруулагчаа их сэргэлэн байдаг. Багаа боддог уран бүтээлч гэж ярьсан байна. Дэнни  де Вито шувууны өд ашиглан нисдэг зааны тугалны талаар “Бид бүгдэд өд байгаа. Энэ түүх нь хүн өөрт нь хор уршигтай гэж бодсон зүйлсийг  хүн өөрөө давж чадна. Тэгэхийн тулд энэ чадвараа амьдралаа өөрчлөх ямар нэгэн нааштай зүйл болгон ашиглах хэрэгтэй гэж ярьжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.20 № 58 (6025)
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

6 цаг 36 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

6 цаг 44 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

7 цаг 5 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

7 цаг 25 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

8 цаг 37 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

15 цаг 41 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

15 цаг 41 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

15 цаг 41 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

Өчигдөр 16 цаг 50 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 15 цаг 25 мин