"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

2024-12-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд салбарын сайдаас асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: -Улсын хэмжээнд эрчим хүч, дулааны эх үүсвэрийн нийлүүлэлт дутагдалтай, хүнд байгааг ойлгож байна. Энэ бол хэрэгтэй төсөл гэдгийг маш сайн ойлгож байна.Гэхдээ хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм шиг цаанаасаа хийлгэх компанийг шууд зааж өгөөд ийм өндөр өртгөөр төсөл хийлгэнэ гээд ороод ирдэг. Хэрэгцээтэй байгаа нь үнэн л дээ. Гэхдээ аманд нь ороод байгаа тийм зүйл байгаа юм уу үгүй юм уу.  Манай талаас рублийн зээл болгох санал тавьсан юм байна. Өмнөх уулзалтаар та зээлээ рублиэр болгоё гэдэг санал тавихад Оросын талаас ямар хариу өгч байсан бэ. Цаашдаа рубль болгох боломж байна уу. Яагаад Орос, Монгол хоёр хоорондоо төсөл хэрэгжүүлж байхад еврогоор тооцоо хийх ёстой юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Манайх хоёрхон хөрштэй шүү дээ, ОХУ, Хятад улс. ОХУ заавал энийг хэрэгжүүлье гэж тулгаад байгаа ч юм байхгүй.  Манай талаас хүсэлт тавьсан юм билээ. “Танай талтай хамтраад хэрэгжүүлье. Экспортын зээл өгөөч” гэсэн юм билээ. Экспортын зээл өгөхөөр өөрийн улсынхаа компаниуынхаа дунд тендер зарладаг. Хятадын экзим банкны экспортын зээл бол хятад компаниудын дунд,  Солонгосынх бол солонгосынх. Энэ жишгээрэээ л явж байгаа юм билээ. Аманд нь ороод байгаа юм байхгүй, бидний байгаа царай.Төсөв дээрээ хуримлталтай байсан бол хүнээс ингэж мөнгө гуйгаад яахав. Өөрийнхөө мөнгөөр барьчих ёстой байхгүй юу. Мөнгө байхгүй, хуримтлал байхгүй, гэтэл хэрэглээ маань өсөөд байгаа учраас ийм байдалд орсон. Рублиэр зээл авч болох уу гэж та асуулаа. Би рублиэр зээл авъя гэж бодож байсан их түвэгтэй. Санхүү талаас нь аваад үзэх юм бол ОХУ өөрөө хөгжингүй орон биш, 20, 30 жилээр урьдчилан таамаглаж болохуйц байдалд тооцоолж урдирдаж болдог. Би бол Сангийн сайд байсан хүний хувьд хэлэхэд рублиэр зээл авахад янз бүрийн эрсдлүүд гарах юм билээ гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

МАШ ТОДОРХОЙ АСУУЛТАНД ЯМАР ӨӨРӨӨСӨӨ ЗАЙЛУУЛЖ ХАРИУЛАА ВЭ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД!!!! "гэсэн юм билээ" , " янз бүрийн эрсдлүүд гарах юм билээ"... гээд
Луйварчин лувсанжамц гуай!!! Манахыг хөгжиж буй орон гэж чамд хэн хэлэв????
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

10 цаг 29 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

10 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17