Хотын дарга С.Амарсайхан Зайсан хилл дэхь хамаатныхаа цэнгээний газрыг дэмжихээр санаархаж байна

2019-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Өчигдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар архи согтууруулах ундаа зарж байгаа болон түүгээр үйлчилж байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг эргэж харах саналыг хотын дарга ярив. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй…” хэмээн хэлэв. Дураараа ил задгай шээж баадаг шөнийн гудамжийг журамлах шийдвэр олон нийтэд таалагдангуут будаач будаач гэхэд сахлаа будав гэгчийн үлгэрээр дахин олон нийтэд таалагдахын тулд цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажилуулахгүй гэх шийдвэр гаргахаар зэхэв. Энэ үнэн хэрэгтээ нь өөрийнхөө Зайсан хилл дэхь цэнгээний газрын ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн санаа аж. Өөрөөр хэлбэл, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллах, архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглохоор санал оруулж байгаа. Энэ бол байж болох асуудал. Гэхдээ үүний цаана хотын дарга өөрийн хамаарал Зайсан хилл дэхь EON цэнгээний газрынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх санаа зорилготой байгааг үгүйсгэх аргагүй юм. Ингэж хардах олон үндэслэл бий. Тухайлбал, Ц.Сандуйг НИТХ-ын дарга байхад МИНТ цэнгээний газар хууль, журам зөрчдөг байсан бол С.Амарсайхан НИТХ-ын дарга болсноор Зайсан хилл дэхь EON цэнгээний газрынхан архи зардаггүй өдөр түүгээр үйлчилж том толгойлох болсон. Сар бүрийн нэгэнд тус цэнгээний газар л ганцаараа ажиллаж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг бөгөөд ХУД-ийн цагдаагийнхан нүдээ аниад өнгөрөхөөс өөр аргагүй болдог гэх… С.Амарсайхан үг, үйлдэл бүрээ өөртөө ашигтай байлгах гэж хичээдэг хүн. Нийслэлчүүдийн ундаалдаг Туул голын эрэг дагуух бургасыг хядаж байгаад ч хамаагүй барилга байгууламж барих гэж байгаа. Аялал жуулчлалын зорилгоор ах дүүсийнхээ компаниар дамжуулан энгийн иргэдэд олддоггүй газарт эзэн суусан гээд нотой үйлдлүүдээс нь түүнийг ариухан цагаахан хүн гэж бодоход бэрх. Тэр ч утгаараа С.Амарсайхан өөрийнхөө төлөө ийм санал оруулж байгаа гэдгийг хотын захиргаа, Хангарьд ордон дахь төрийн албан хаагчид сэм сэмхэн ярьж байгаа. Намынхаа даалгаврыг ч олигтой хийж чадалгүй арай гэж хотын дарга болсон түүний энэ мэт “атгаг” санаа газар авахгүй л болов уу….  Эх сурвалж: news1.mn
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

12 цаг 22 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

14 цаг 1 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 20 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

18 цаг 25 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

18 цаг 34 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

18 цаг 39 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

18 цаг 51 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

18 цаг 53 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

19 цаг 14 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

19 цаг 16 мин