Хөрөнгийн захын “давалгаа” хүрэх өндрөө хүлээж байна

2019-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Сүхийн талбай дахь намхан ягаан байшин дотор мөнгөний шинэхэн давалгаа хүрэх өндрөө хүлээн чимээгүйхэн наашилж байна. Барианы зурвастаа алгуур ойртож буй хэдэн тэрбумаар тоологдох үзүүлэлтүүд нь монголчуудын хэтэвчийг мөдхөн түнтийлгэх нь гарцаагүй. Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид 244.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Үүнээс 14 хувийг Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эзэлсэн бол үлдсэн нь хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа байлаа. Үүний 31.4 тэрбум нь “Монголбазальт”, “Мандал даатгал”, Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресорс девелопмент” зэрэг компанийн арилжаа эзэлжээ. “Эрдэнэ ресорс девелопмент” компани өнгөрсөн жил Монголын хөрөнгийн биржид дөрвөн сая ширхэг хувьцаа гаргаж, дотоодын зах зээлээс 2.5 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн байна. Энэ нь цаашид гадаадын биржүүдэд бүртгэлтэй компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй болох, иргэд олон улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуддаа хөрөнгө оруулах, ногдол ашиг хүртэх боломж нь бүрдэж байна. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээс “Lend.mn” компанийн хувьд 16.5 дахин их, “Монголбазальт” компанийн хувьд гурав дахин, “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн хувьд 1.6 дахин, “Мандал даатгал”-ын хувьд 1.2 дахин их байгаа нь хөрөнгийн зах зээлийн эрэлт, оролцогчдын тоо нэмэгдсэнийг харуулж байна. Түүнчлэн “Түмэн шувуут” компани 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцаа гаргаж, зах зээлээс нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Захиалга нь нийлүүлэлтээсээ 9.1 хувиар давсан нь олон нийт хэр идэвхтэй хандсаныг илэрхийлж буй.  

Хувьцаа санал болгож буй компаниуд хөрөнгийн биржийн босгыг давж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд илүү сайн засаглал, холч хараатай байх шаардлага тулгардаг.

  Тэгвэл “Ард Кредит ББСБ” ХК-ийн захиалгад 1763 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, 7.3 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон татан төвлөрүүлэх доод дүнгээс гурав дахин давсан үзүүлэлт болжээ. Монголын компаниуд зөвхөн банкнаас бага хүүтэй зээл эрж, цаг алдахын оронд олон нийтэд хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох аргад суралцаж буйн тод илрэл нь энэ. Нөгөөтэйгүүр иргэд бидний хувьд тэдэнтэй л адилаар хувьцааны ногдол ашиг хүртээд мөнгөө эргэлдүүлэх боломж нь цэлийж байна. Хувьцаа санал болгож буй компаниуд хөрөнгийн биржийн босгыг давж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд илүү сайн засаглал, холч хараатай байх шаардлага тулгардаг. Жишээгээр тайлбарлавал, талх, архи, тамхины компаниуд хэзээд дампуурахгүй гэсэн хүлээлт хүмүүсийн дунд өндөр байж. Тиймээс АПУ зэрэг компанийн хувьцааг үр хүүхэддээ өвлүүлэх үзэгдэл түгээмэл байв. Өвөөгийнхөө өвлүүлсэн хувьцаанаас овоо хэдэн сая төгрөгийн хадгаламж босгосон хүмүүс ч байна. “Банкны зээлийн хугацаа 3-5 жил. Хүү нь жилийн 18-20 хувь байгаа. Компаниудын хувьд банкнаас өртөг багатай, урт хугацаатай хөрөнгийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх боломж үүсээд байна. Монголбанкнаас гаргасан тайланд монголчуудын хадгаламж дахь мөнгөний хэмжээ 17 их наяд болсон гэсэн мэдээ байна. Тэгэхээр иргэд банкинд мөнгөө хадгалахаас илүүтэйгээр өндөр өгөөжтэй үнэт цаас худалдан авах сонирхол бий болж байна” гэж Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн. Уншигч та Монголын хөрөнгийн биржийн mse.mn цахим хуудаст зочлоорой. Хувьцаа гаргаж буй компаниуд болоод бонд, өрийн бичигт сайтар дүн шинжилгээ хийж байгаад хөрөнгө оруулчихвал таныг унтаж байхад таны мөнгө баараггүй өсөх барьцандаа хүрлээ л гэсэн үг. Тэгээд ч хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компаниуд, брокер дилерүүд хаа сайгүй үүд хаалгаа нээж, ил тод, үнэ цэнэтэй мэдээллийг хуваалцах болсныг та бүү мартаарай. Анхдагч хөрөнгийн зах зээлд Засгийн газар эсвэл компани бонд болон хувьцаагаа анх удаа шинээр санал болгож, ийн “босгосон” мөнгөөрөө үнэт цаас гаргасан төслөө санхүүжүүлдэг. Харин хоёрдогч зах зээлд хөрөнгө оруулагчид өмнө нь худалдан авсан үнэт цаасаа хоорондоо арилждаг.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.11 № 49, 50 (6016, 6017)  
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

20 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

20 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

20 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

20 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

10 цаг 30 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 32 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

10 цаг 33 мин