З.Энхболд: Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг буцаан авна гэсэн утгатай зөвлөмж гаргасан

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргад А.Ганбат генералын нэрийг өргөн барьсныг хэлэлцэнэ. АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын хугацаа дууссан учраас Д.Даваа-Очир, Ж.Батсайхан гэдэг хоёр хүнийг нэр дэвшүүлж УИХ руу оруулсан. Үүнийг хэлэлцэхийг УИХ-ын даргаас хүссэн. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд дууссан. Түүний оронд өөр нэг прокурорын нэрийг дэвшүүлж өргөн барина. Энэ гурван асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэсэн хариуг УИХ-ын Тамгын газраас илрүүлсэн” гэлээ. -УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ерөнхийлөгч энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? -Ерөнхийлөгч Жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг анх гарахад нь л буруу гэсэн байр суурьтай байсан. Одоо ч ийм байр суурьтай байгаа. Ерөнхий прокурорын зүгээс удахгүй асуудлаа оруулж ирэх байх. Хэдэн хүний асуудлыг оруулж ирэхийг сайн мэдэхгүй. -ҮАБЗ хуралдсан гэсэн мэдээлэл бий. Хэзээ хуралдсан юм бэ? -Түрүүчийн долоо хоногийн хоёр дахь өдөр ҮАБЗ хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Зөвлөмж нь нууц байдаг учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялагт ард түмний өмч, 6.2-т төр менежментийг нь авч явна гэсэн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна гэсэн утгатай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хийж байгаа арга хэмжээ сүүлийн өдрүүдэд болсон. ҮАБЗ-д зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох асуудлыг бичээгүй. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд аюул учирч байгаа үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болохыг зөвлөсөн. Энэ хүрээнд тодорхой хуулиудыг шинээр батлахыг зөвлөсөн. Эх сурвалж:www.polit.mn 
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

11 цаг 36 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

13 цаг 15 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

17 цаг 35 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

17 цаг 39 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 48 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 53 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

18 цаг 5 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

18 цаг 7 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

18 цаг 28 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

18 цаг 30 мин