"Ард Кредит” олон нийтээс 4.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2019-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Хөрөнгө оруулагчдаа хохироохгүй тулд нэгж хувьцааны үнийг 70-85 төгрөгт хэлбэлзэлтэй тогтоосон нь түрүүлж IPO гаргаснаас сургамж авсан “Ард Кредит” хөрөнгийн зах зээлд дахин нэг  олон нийтийн банк бус санхүүгийн байгууллага боллоо. Нийт хувьцааныхаа 25 хувийг иргэд болон стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгосон "Ард Кредит" ББСБ-ын хувьцаа ердөө 11 хоногийн хугацаанд 7.5 орчим тэрбум төгрөгийн захиалга авч, захиалга хаагдах мөчид 299 хувиар давж биелжээ. Энэ оны хоёр дахь IPO дотоодын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр захиалгын нэг болж байна. Нэгж хувьцааны үнэ 83 төгрөгт тогтоод байгаа аж. Иргэд хөрөнгийн зах зээлийг хөрөнгө өсгөх боломж гэж хардаг болсныг энэхүү үйл явдал нэг талаар харууллаа. Финтек банк болохоор зорьж буй "Ард Кредит" захиалгын бүртгэлийн арга болон тогтоосон үнийн аргыг анх удаа хослуулж, иргэд өөрсдөө 70-85 төгрөгийн хооронд хувьцааны үнэ ханшаа тогтоох боломжийг олгосон байна. Сүүлийн гурван жил дараалан хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан "Ард Кредит" нь хөрөнгийн зах зээлээс 4.9 тэрбум төгрөг татан төвлөрүүллээ. 2011 оноос хойш иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж ирсэн "Ард Кредит" ББСБ-ын хувьцааны үндсэн андеррайтер компаниар "Ард Капитал Групп ҮЦК" компани ажиллажээ. ББСБ-уудаас салбартаа 2017 онд анх удаа кредит картын бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн бол өнгөрсөн онд Ард Апп-ыг "Ард Кредит” ББСБ "нутагшуулжээ". Монгол Улсын хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр нийт 530 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс хоёр дахь нь хөрөнгийн зах зээлд шинээр бүртгэгдэж, олон нийтийн хяналт, засаглалтай болов. Эх сурвалж:www.polit.mn  
Нетаньяхугийн ажлын алба Хамастай гэрээнд гарын үсэг зурснаа батлав

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажл

1 цаг 44 мин
Лурон Сэн Мар: Зөөвч-Овоо орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

3 цаг 37 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ураны гэрээ бол Монгол Улсын гуравдагч хөрш оронтойгоо хийж хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм

Л.Оюун-Эрдэнэ: Ураны гэрээ бол Монгол Улсын гуравдагч хөрш оронтойгоо хийж хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм

3 цаг 54 мин
Монгол Улс уран олборлож эхлэхээр боллоо

Монгол Улс уран олборлож эхлэхээр боллоо

3 цаг 59 мин
УИХ-ын чуулганыг завсарлуулах хугацааг долоо хоногоор сунгажээ

УИХ-ын чуулганыг завсарлуулах хугацааг долоо хоногоор сунгажээ

4 цаг 4 мин
Украинтай харилцан визгүй зорчихыг шийдэж, гадаад харилцаандаа “гал” тавих уу?!

Манай дотоод улс төр байнга л бужигнаж байдаг. Сүүлийн хэдэн сард илүү ширүүсэж байна.

10 цаг 40 мин
Элчин сайд Д.Батбаатарын Хөшигийн хөндий дэх газрыг жагсаалтай холбоотойгоор цуцалсан уу?

Одоогоос зургаан жилийн өмнө нэгэн томоохон газрын маргааны талаар шуугиан дэгдэж байв.

10 цаг 40 мин
Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх $150 сая ам.долларын санхүүжилт батлагдав

НУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац (DFC) Монголын Ипотекий

23 цаг 48 мин
Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

Өчигдөр 14 цаг 28 мин
Х.Ганхуяг: СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

Өчигдөр 12 цаг 06 мин