Т.САЙХАН
Цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б амь насаа алдсан хэргийн талаар ШШГЕГ-аас мэдээлэл өглөө. ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ”ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн шалгалтын ажил дууссан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн албан хаагчид ажлын байранд хариуцлагагүй хандан сонор сэрэмж, хяналтаа сулруулсан нь тогтоогдсон. Хорих 461 дүгээр анги бол маш том анги. Улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаа бүх хүмүүс болон хорих ялаар шийтгэгдсэн хүмүүс хоригддог. 1-2 давхар нь бусад хорих газартай тэнцэх хэмжээний хүнтэй, ачаалал ихтэй байдаг газар. Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцсон. 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан” гэв.
Эх сурвалж:www.polit.mn