“Эрсдэлтэй гэнэтийн шийдвэр гаргасан ерөнхийлөгчийг огцруулахаар жагсаж байна”

2024-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УРТНАСАН

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том улс төрийн хямралын үеэр Юн Сук Ёл үндэстнийг цочирдуулж, дотоодын улс төрийн өрсөлдөгчдийн дунд "төрийн эсрэг хүч"-ийг таслан зогсоохын тулд мягмар гарагийн орой цэргийн байдал зарласан. Энэ асуудлаас болж тухайн улсад нөхцөл байдал ямар шатанд байгаа талаар Сөүл хотод оршин суугаа иргэн Б.Ангараг-аас тодрууллаа.

Сөүл хотод оршин суугаа иргэн Б.Ангараг:

- Миний хувьд өчигдөр онц байдал зарласан талаар сонсоод эхэндээ хоёр солонгосын нөхцөл байдалд асуудал үүссэн учраас онцгой байдал зарласан байна гэж бодсон. Яагаад гэвэл нэлээд хэдэн сарын өмнөөс эхлэн Хойд солонгосоос, Өмнөд солонгос руу их хэмжээгээр агаарын бөмбөлөгт дүүжилсэн хогийг байнга явуулж байсан. Үүнийх нь эсрэг Өмнөд солонгос хилийн зурвасууд дээрээ Хойд солонгосын цэргийн баазуудын ойролцоо маш олон километр радиусыг хамрах чадалтай том яригчуудыг байршуулан суртал ухуулгын маягтай зүйлсийг тоглуулж байгаа гэж сонссон. Ер нь ингээд дайн эхэллээ гэж бодож айх, гайхах, сандрах гээд бүх мэдрэмжүүд давхацсан. Тэгээд солонгос телевизүүдийн мэдээг үзэхэд Хойд солонгост хамааралгүй дотоодын асуудал одоогийн ерөнхийлөгчийн өөрийнх нь гэнэтийн шийдвэр байсныг мэдсэн. Би энэ улсад ажиллаж, амьдарч байна. Энэ улсын гадаад ч бай дотоод ч бай асуудлууд нь надад миний ирээдүйд хамааралтай болохоор байдал буруугаар битгий эргээсэй гэж бодож байсан. Ингээд үүрийн дөрвөн цагийн үед онц байдлыг парламентын гишүүдийн 100 хувийн саналаар цуцалсан гэсэн шийдвэр гарсан. Одоогоор энд хөл хөдөлгөөн ихтэй байна. Анхнаасаа ард иргэдийн дургүй байсан нэр хүнд муутай ерөнхийлөгч нь ийм эрсдэлтэй гэнэтийн шийдвэр гаргасан учраас огцруулах жагсаал цуглаан энд тэнд болж байна. Солонгосчууд жагсаалд маш нарийн сайн зохион байгуулалттайгаар нэгдэж чаддаг хүмүүс шиг санагдсан. Энд ирснээсээ хойш 3-4 удаа жагсаал цуглаан хийж байгаатай таарсан маш олуулаа бөгөөд эмх цэгцтэй жагсдаг юм байна лээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин