Архангай аймагт 2024 онд хийсэн онцлох ажлууд

2024-12-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

“Зууны мэдээ” сонин 2024 ондоо ахиц дэвшил, амжилт бүтээлээр дүүрэн ажилласан байгууллагуудын үр дүнг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Архангай аймгийн 2024 онд хийсэн ажлуудыг онцоллоо.

1. Булган уул Дархан цаазат болов

Монгол Улсад дархан цаазат уул нэгээр нэмэгдсэн жил боллоо.  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулыг дархан цаазат газар болгох тухай тогтоолын төслийг боловсруулж, баталлаа. Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 метр, харьцангуй өндөр 280 метр юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан хоёр уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг билээ.

 

2. “Шинжлэх ухаан, инновацын төв”-ийг байгууллаа

Архангай аймаг 2024 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарлаж энэ хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлжээ.  Үүний нэг нь Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын санаачилгаар “Багшийн хөгжил, судалгаа арга зүйн төв”-ийн барилгыг “Архангай аймгийн Шинжлэх ухаан, инновацын төв” болгон, орон нутгийн хөгжлийн сангаас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн тохижууллаа. Энэхүү төв нээлтээ хийж багш сурагчдын хамтран суралцах, туршлага хуваалцах, сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна.

Шинжлэх ухаан, инновацын төв нь:

♦ Байгалийн шинжлэх ухааны лаборатори анги

♦ Компьютер, англи хэлний цахим анги

♦ Монголын оюун ухааны академийн Архангай дахь салбар

♦ 20-100 хүний сургалтын хоёр танхим

♦ Студийн өрөө

♦ Нээлттэй номын сан зэрэг анги танхимуудыг бүрэн тохижуулан, бие даан суралцах нээлттэй орчныг Архангайчууддаа бий болгож байна.

 

3. Аяллаа Архангайгаас...

“Аяллаа Архангайгаас”-2024 аялал жуулчлалын үзэсгэлэн форум зохион байгуулав. Энэ хүрээнд Архангай аймгийн Засаг даргын санаачилсан “Малчин кемп“ хөтөлбөр эхэлж, энэ жил 60 айл хамрагдан, гадаад, дотоодын жуулчид хүлээн авч, аялал жуулчлалын салбараас нэмэлт орлого олж эхэллээ. Ирэх жилүүдэд тус хөтөлбөрийг өргөжүүлэн малчин айлын тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулна.  Түүнчлэн аялал жуулчлалын зам хөтөлбөрийг хэрэгжүүлж “Хорго-Тэрхийн цагаан нуур” руу зорчих хатуу хучилттай автозамын ажлыг эхлүүлэв.  Энэ хүрээнд Тайхар чулуу, Цэнхэрийн халуун рашаан, Цахир сумын хоёр багшийн шүтээн гэсэн чиглэлүүдэд хатуу хучилттай автозам гүүрнүүд баригдана.

 

4. “Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Архангай аймгийн 1243 малчинд 33 тэрбум төгрөгийн зээл олгогдсон нь 21 аймагтаа тэргүүлж байна.  Мөн Засаг даргын санаачилгаар “Мал аж ахуйн салбарын-Өнөө ба ирээдүй ” улсын аварга малчдын зөвлөгөөнийг энэ онд зохион байгууллаа.

 

5. 2024 онд хийгдэж эхэлсэн хөрөнгө оруулалтууд

 

6. нийтийн тээвэрт байгальд ээлтэй цахилгаан автобус үйлчилж эхлэв

Архангай аймгийн Цэцэрлэг хотын иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд байгальд ээлтэй гурван цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлснээрээ анхдагч аймаг болжээ. Тус бүр нь 260.0 сая төгрөгийн үнэтэй эдгээр эко автобусууд 90 кВт-ын хүчин чадалтай, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 150км явах хүчин чадалтай бөгөөд нэг автобусыг ойролцоогоор 40 минут цэнэглэдэг байна. 16 хүний суудалтай энэхүү гурван автобус нь дулааны улиралд 8:00-22:00 цагийн хооронд Цэцэрлэг хотын иргэдэд үйлчилж эхлэв. 

 

7. Теле хяналтын нэгдсэн дэд төв байгуулагдлаа

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын  санаачилгаар аймгийн төвийг бүрэн камержсан ногоон хот болгох зорилтын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 305 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар теле камеруудыг шинэчилж, ухаалаг программ хангамж, хатуу хучилттай зам дагуу тээврийн хэрэгслийн дугаар таних, дундаж хурд тооцоолох хүчин чадал бүхий камеруудыг суурилуулж, теле хяналтын дэд төвийг ашиглалтад орууллаа. Теле хяналтын дэд төвд 52 цэгт байршуулсан 154 ширхэг хяналтын камерыг холбож, нэгдсэн хяналтад аваад байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “Нэг баг, нэг сум” арга хэмжээг зохион байгуулжээ.  Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, ААН-үүдийг гадна орчныг харуулсан шаардлага хангасан камеруудаа теле хяналтын дэд төвтэй холбоход бэлтгэж, бүрэн камержсан ногоон хот болохыг зорьж байна.

 

8. 300 ортой нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймгаас анх удаа Архангай аймагт 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэдийн ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн томоохон бүтээн байгуулалт болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 235 (7479)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 57 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18