"Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд санал, зөвлөмж өглөө

2024-12-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

"Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Монгол Улсын Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулсаныг сайшааж байна. Энэхүү төслийн зарим хэсгийг илүү боловсронгуй болгох шаардлагатай хэдий ч Монголын сэтгүүл зүйн эрх чөлөө, хараат бус, олон ургальч байдлыг цаашид ханган баталгаажуулахад чиглэсэн эерэг алхам боллоо. 

2024 оны аравдугаар сард Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх төлөвлөгөө танилцуулсан юм. Засгийн газрын үзэж буйгаар, тус хуулийг ийнхүү шинэчлэх нь хариуцлагатай сэтгүүл зүй бүхий хэвлэл мэдээллийн олон талт орчин хөгжих явдлыг дэмжих, санаа зовоох хэмжээнд доройтсоор буй хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг сайжруулах зорилго агуулна. Монгол Улс RSF-ын Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр 2020 оноос хойш 36 байраар ухарсан бөгөөд 2024 онд дэлхийн 180 орноос 109-д эрэмбэлэгдэж байна.   

RSF-ын Нөлөөлөл, дэмжлэг тусламжийн асуудал хариуцсан захирал Антуан Бернард: Энэ нь Монголын сэтгүүлчдэд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн том зорилго бүхий таатай хуулийн төсөл юм. Уг төслийг зарим талаар сайжруулж болох хэдий ч Парламентаар хэлэлцэх асуудлын үндэс суурийг зөв тавих төсөл болсон гэж RSF үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль баталснаар Монгол Улс газарзүйн хувьд Орос, Хятадын авторитар дэглэмийн дунд орших, далайд гарцгүй орон байхаас үл харгалзан хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн найдвартай мэдээлэл авах эрхийг эрхэмлэн дээдэлдэгээ харуулах болно.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сайжруулахад RSF-ээс гаргасан үндсэн таван зөвлөмж 

  • Сэтгүүл зүйн тодорхойлолтыг илүү нарийвчлан тодорхойлох: Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны хувиар ёс зүйн тодорхой хэм хэмжээг баримтлан ажилладаг сэтгүүлчдийг ижил түвшний мэргэжлийн ёс зүй болон өөрийн зохицуулалтын хараа хяналтаас ангид, олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэл нийтэлдэг хувь хүмүүсээс ялгаж салгах.

  • Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг баталгаажуулах: Төрийн болон хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллагын аль нь ч редакцын шийдвэр гаргах үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй байх, сэтгүүлчид, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зүй бус дарамт шахалт үзүүлэхгүй байхыг баталгаажуулах. 

  • Эх сурвалжийн хамгаалалтыг сайжруулах: Сэтгүүлчийн эх сурвалжийг тогтоож болох аливаа мэдээлэлд хандах эрхтэй мэдээний албаны бүх ажилтныг хамгаалах. Сэтгүүлчдийг тагнах програмаар дамжуулан хууль бусаар тагнаж чагнахаас хамгаалах тохиолдолд гагцхүү тухайн хамгаалалтыг хязгаарлах ёстой. 

  • Өөрийн зохицуулалтын хэм хэмжээг хөхиүлэн дэмжих: Сэтгүүл зүйн мэдээлж, сурвалжлах үйл явцын ил тод, найдвартай байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) зэрэг дотоодод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг батлах, Монгол дахь хэвлэл мэдээллийн үйлчилгээ эрхлэгчдэд чанарын шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн үнэлгээ хийх, тохирлын гэрчилгээ авах хөтөлбөрт хамрагдахад хуулийн болон эдийн засгийн урамшуулал үзүүлэх.

  • Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшил, санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх: Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшил, түүний дотор шууд бус хувьцаа, улсын төсвөөс олгосон санхүүжилт, төрөөс хуваарилсан зар сурталчилгааны дэмжлэгийн талаарх мэдээллийг ил болгохыг шаардах.

Эх сурвалж: https://rsf.org/en/mongolia-rsf-presents-its-recommendations-strengthen-ambitious-press-freedom-bill

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18