“Ард Кредит” ББСБ-ын төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хүү багатай зээл олгоно

2019-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Санхүүгийн Зохицуулах Хорооны энэ оны нэгдүгээр сарын  9-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Ард Кредит” ББСБ-д Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO  хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олгосон.  Өнөөдөр /2019.02.18/ Монголын хөрөнгө биржид “Ард Кредит” ББСБ олон нийтэд хувьцаагаа арилжиж эхлэх цан цохих ёслол боллоо. Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 18-аас  гуравдугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх бөгөөд нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 70,000,000 ширхэг хувьцааг нийтэд санал болгон 4.90-5.425 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх юм. Үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35,000,000 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувь буюу 35,000,000 ширхэгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгоно. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд зах зээлд дөнгөж гараад буй Ард Аппаар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчдадаа хүргэх болно. Цан цохих нээлтийн үеэр “Ард Кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг хэлэхдээ “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч, манай компанийн хэтийн зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржийн удирдлагад хувьцаа эзэмшигчид болон хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Өнгөрсөн сард Ард Апп бэлэн болсноор санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Финтек банк болох зорилго биеллээ олсон бол ийнхүү олон нийтийн эзэмшлийн компани болоход нэг алхам үлдлээ. Манай компани Монголын хөрөнгийн болоод санхүүийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. “Ард Кредит” нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 онд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай компани болсон юм. Сайн засаглал, ил тод байдлыг дээдэлсэн, Монгол хүн бүр өөрийн үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагынхаа хувьцааг эзэмшиж, ашиг шимээс нь хүртэх боломжийг бий болгох зорилгыг дэвшүүлэн ажилласны үр дүнд олон нийтийн эзэмшлийн Финтек компани болох ажил ийнхүү эхэлж байна. “Ард Кредит” ББСБ-ын IPO-д оролцохдоо аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцааны захиалга өгч болохоос гадна Ард Апп болон АрдX апп-уудыг ашиглан онлайнаар захиалга өгөх боломжтой. Тус IPO-ны андеррайтэраар “Ард Капитал” ҮЦК, туслах андеррайтэраар “Ард Секюритиз” ҮЦК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн “И Эл Си” ХХН, үнэлгээний байгууллагаар “БДО Аудит “ХХК, аудитын байгууллагаар “Далайван Аудит” ХХК тус тус ажилласан байна. “ Ард Холдингс” нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд “Ард Даатгал”, “ Ард Кредит”, “Ард Секюритиз”, “ Ард Лайф”, “Ард Актив”, “Ард Менежмент”,”Ард Бит”, “Тэнгэр Системс”, “ Монгол Шуудан”, “ ГөүПэй”,” Номын Хишиг”, “КриптоҮндэстэн”, “Дижитал Эксчэнж Монголиа” (trade.mn), “ЭмИСи Партнерз” (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь “Жинст Увс” ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд “ Ард Холдингс”-ын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. “Ард Апп”, “Ард Дижитал Банкинг,” “ГөүПэй”, “ АрдКойн»нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл эдгээрээс “Монгол Шуудан”, “Ард Даатгал”, “Жинст-Увс” зэрэг  хөрөнгө оруулагч үндэстэн  нь Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй тус нэгдэлийн хөрөнгө оруулалттай компаниуд юм. Нөгөөтэйгүүр Банк бус санхүүгийн байгууллагуудын  өнөөгийн зээлийн хүүг бууруулж хэрэглэгчдэд боломж олгож эхэлж буй нь тус компаниы ялгарах давуу тал ажээ. Эх сурвалж:www.polit.mn  
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

1 цаг 44 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

1 цаг 44 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

1 цаг 44 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

1 цаг 44 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

1 цаг 44 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

1 цаг 44 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

1 цаг 44 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

11 цаг 54 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

11 цаг 56 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

11 цаг 57 мин