Т.САЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов. Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 80-98 настай, малчин, үйлчилгээний ажилтан, санхүү, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав.
Төрийн золголтод оролцсон ахмадууд:- Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол
- Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, 94 настай Цэрэнхандын Адъяа
- Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 90 настай Зундуйн Дашзэвэг
- Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул, 90 настай Найдангийн Төмөртогоо
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, 90 настай Лхамын Дулам
- Увс аймгийн Хяргас сумын уугуул, 85 настай Пүрэвийн Донжоо
- Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, 84 настай Дамбадаржаагийн Галсан
- Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул, 80 настай Сосорбурамын Чанцал
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид