Ч.ЗОТОЛ
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд өнөө өглөө Бартуун-Урт хотын төв талбай дахь Ардын хувьсгалын удирдагч, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн. Үүний дараа иргэдтэй уулзалт хийж, боловсрол, эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтнуудад нэрэмжит шагналаа гардуулжээ.Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй албаны бусад хүмүүс дагалдаж яваа юм.
Эх сурвалж: www.polit.mn