Монголын ахмадын холбоо-2018 онд

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
 

/Онцлох-10 ажил, арга хэмжээ/

МАхХ, ХНХ Яамтай Төрийн тодорхой чиг үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, ахмад настны талаарх төрийн бодлогын хэрэгжилтэд бодит нөлөөлөл, дэмжлэг үзүүлэв.
1
Монголын ахмадын холбоо Ахмад зөвлөх мэргэжилтэн эрдэмтэн судлаачдынхаа оролцоотойгоор “Тэтгэврийн зөрүүг 2019-2020 онд хоёр үе шаттайгаар арилгах боломжит арга хэмжээний хувилбар санал болон тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчлэн тогтоох замаар, сүүлийн жилүүдэд огт хөдөлгөөнгүй байсан ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, инфляцийн хөөрөгдлөөс учрах амьжиргааны өртгийн дарамтыг зөөллөх” цогц арга хэмжээний тухай санал, үндэслэл, тооцоо, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж оруулав. Энэ дагуу Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгахтай холбогдсон асуудлыг энэ удаа авч үзэж шийдээгүй ч, Төсвийн боломждоо тулгуурлан нийт тэтгэвэр авагчдын сарын дундаж тэтгэврийг 27000 төгрөгөөр нэмэгдүүлсний гадна 2019 онд мөн тодорхой хэмжээгээр тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан болно.
2
МАхХолбоо “Хөдөлмөрийн хуулийн өөрчлөн найруулсан төсөлд “Ахмад настны хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ахмад ажилтанд ажлын байр хадгалах, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх агуулга бүхий тодорхой заалтуудыг тусгайлан тусгуулах санал боловсруулж Улсын их хурлын холбогдох байнгын хороо, ажлын хэсгүүдэд хүргүүлж уг төсөлд тусгуулаад байна. Мөн ахмад настны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар холбогдох хуулиудад тусгах тодорхой саналуудыг боловсруулан хүргүүлжээ.   Үндэсний стратеги хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд МАхХ санаачилга гаргаж оролцов.
3
 ХНХ Яамны дэргэд байгуулагдсан Ажпын хэсгийн үйл ажиллагаанд МАхХ удирдах албан тушаалтнаа оролцуулан “Монголын хүн амын насжилтын стратеги”-ийн дунд хугацааны хэрэгжилтэд “үнэлгээ” өгүүлэх, түүний мөрөөр цаашид зохиох ажлын талаар ажил хэрэгч тодорхой санал, зөвлөж бэлтгэн өгч хамтран ажиллав.
4
 Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн дөрвөн оронд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний хөтөлбөр” боловсруулах Үндэсний чадавх бэхжүүлэх туршилтын төслийн хүрээнд хийгдсэн холбогдох суурь судалгааны ажил болон шаталсан сургалт, төсөл хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд МАхХ мэргэшсэн эрдэмтэн судлаач, удирдах ажилтнаа голлох үүрэгтэйгээр оролцуулан идэвхтэй хамтран ажиллаж байна.
5
 МАхХ Тэтгэвэрт гарах дөхсөн буюу тэтгэврээ тогтоолгож буй ахмад настнуудад зориулсан “Тэтгэвэрт гарах Ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөр” боловсруулах суурь судалгааг ахмад зөвлөх мэргэжилтнүүдийнхээ хүчээр явуулж, ХНХ Яамнаас байгуулагдсан Ажпын хэсэгтэй хамтран “хөтөлбөр”-ийн төсөл бэлтгэж турших ажлыг зохион байгуулахад хамтран оролцож, сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулав. Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийн хяналт үнэлгээний тайланг хэлэлцэж цаашдын зорилтыг тодорхойлох хурал зөвлөгөөнийг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, нийт ахмадын байгууллагын удирдлага, ахмадын /гериатори/ эмч нарыг хамруулав. МАхХолбоо Гадаад хамтын ажиллагаагаа бэхжүүлэв.
6
 Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, ХНХ Яамны Төрийн нарийн бичгийн даргын хамт Олон улсын Ахмадын байгууллага “Хэлп- Эйжийн” бүсийн бага хуралд оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монголын ахмад настны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл, мэдээлэл хийж идэвхтэй хамтран ажиллав.
7
 МАхХ, Олон улсын ахмадын байгууллагаар дамжуулан бүс нутгийн зарим улс орны Засгийн газрууд, ОУ-ын зарим байгууллагуудаас зарласан богино хугацааны тэтгэлэгт төслүүдэд оролцох тодорхой 4 төслийн баримт бичиг боловсруулан зохион байгуулагч талуудад тавиад байна.
8
 МАхХ-ны удирдлагууд ОУ-ын Ахмадын байгууллага Хэлп-Эйжийн АНД- н бүсийн гүйцэтгэх захирал ноён Эдуардо Клинг, өөрийн орондоо хүлээж авч хамтын ажиллагааны талаар ярилцсаны зэрэгцээ түүнийг ХНХ-ын сайдтай уулзуулан Засгийн газрын бодлогын талаар санал солилцох ажил зохиов. Мөн түүнчлэн’ ОУ-ын Хэлп-Эйж байгууллагын Өмгөөлөл, олон нийтийн харилцаа, компанит ажил хариуцсан захирал хатагтай Кейт Веджвуд болон тус байгууллагын АНД бүсийн сүлжээ хариуцсан захирал Барали Мисут нарыг өөрийн орондоо хүлээн авч “Ахмадын эрхийн тухай” ОУ-ын конвенц батлан гаргах талаар Монголын талын байр суурь болон НҮБ-ын нээлттэй ажлын хэсгийн явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авч санал солилцов. МАхХ “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний үр нөлөөг дээшлүүлэхэд чухалчлан анхаарав.
9
 МАхХ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зарлагдсан ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төслийн сонгон шалгаруулалтанд амжилттай оролцож 50 гаруй ахмад зөвлөх мэргэжилтнүүдээс бүрдсэн 4 баг зохион байгуулж ажиллуулан тэдний хүчээр “Монгол улсын ахмад настны хүн ам зүй, эдийн засгийн идэвх, нийгэм, эдийн засгийн байдлын судалгаа” явуулж, холбогдох статистик мэдээллийг нэгтгэсэн томоохон судалгааны тайлан илтгэл эхийг бэлтгэв. Ахмад настны холбогдолтой эрүүл мэнд, халамж үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, тусламж дэмжлэгийн талаарх хууль, тогтоомж зэрэг тэдний зайлшгүй мэдэж байвал зохих эрхийн акт, журам зааврыг таниулан сурталчлах 4 модульт сургалтын хөтөлбөр, сурталчилгааны загвар хөтөлбөрүүдийг боловсруулан Удирдах зөвлөлийн хурлаараа батлуулан мөрдүүлэв. Настны сэтгэл зүйн онцлог, дасгал хөдөлгөөн, засал, амны хөндийн эрүүл ахуйн талаар сурталчилгааны гарын авлага, зөвлөмж, Аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөцийн ажилтан, тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн ахмадуудад зориулсан “Тэтгэвэрт гарах бэлтгэл хангах жишиг төлөвлөгөө ”-г боловсруулан хэвлэж нийтийн хүртээл болгов.
10
 МАхХ-ноос Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад ахмад настны бүсийн зөвлөлдөх уулзалт, сургалт, Эрдэнэт хотод 1000 ахмадын чуулган зэргийг зохион байгуулж орон нутгийн ахмадын байгууллагуудын туршлага солилцох, тулгамдсан асуудлаа хамтран хэлэлцэж гарц, гаргалгааг тодорхойлох ажил зохиов. Улс орон даяар ОУ-ын болон Монголын ахмадын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэх ажпыг зохиосны дээр Хүний эрхийн өдрөөр холбогдох Төрийн болон Төрийн бус иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Сүхбаатарын талбайд “Эрхээ дархлаажуулъя. Та ч эрхээ хамгаал” уриан дор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав. “Нээлттэй нийгмийн хүрээлэн Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулдаг “Өглөөний цай” нэвтрүүлэгт МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар оролцож “Ахмад . настны эрхийн тулгамдсан” асуудлаар нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг явуулав. МАхХ “Ахмад үе” сонин тогтмол гаргаж, Монголын радио”-гоор МАхХ-ноос ярьж байна нэвтрүүлгийг “сар бүр явуулж ирсэний дор “Зууны мэдээ” сонин, ТВ-9 телевизээр ахмад настны өнөөгийн байдал, ахмадын талаарх Төр, засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй холбогдсон сурвалжпага, нийтлэл, мэдээлэл, сэрэмжлүүлсэн нэвтрүүлгүүдийг явуулж, мэдээлэл сурталчилгаагаа өргөжүүлж ажиллав.    
Б.Түвшин: Аливаа асуудалд тооцоо судалгаатай, мэргэжлийн байр сууринаас хандаж ажиллана

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 58 мин
“Ухаахудаг улс”

“Ухаахудаг” бол улс доторх улс юм. Энэ товч бөгөөд тодорхой нэрэндээ яг тохирно.

5 цаг 58 мин
Америкт амьдарч буй “шувууд”-ыг авчирна

“…Ковид, Орос Украйны дайнтай холбоотой геополитикийн гулсалт болж, цоо шинэ дэлхий тогтоно” гээд байсан.

5 цаг 58 мин
Объектын гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алджээ

Сар шинийн баярын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар болон “Дөрвөн а

19 цаг 38 мин
Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлье хэлэлцүүлэг болно

Монголын хүний төлөө намаас  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

21 цаг 33 мин
Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

23 цаг 21 мин
Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

23 цаг 27 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

23 цаг 32 мин
Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

23 цаг 40 мин
“Ухаахудагаа авч үлдэнэ” гэж “Улс төрийн ТУЗ” нь шийджээ

Монголын улс төрд “Ухаахудаг” хэмээх хориотой сэдэв байжээ. Ухаахудагийг ярих, хөндөх хор

Өчигдөр 06 цаг 00 мин