“Ухаахудагаа авч үлдэнэ” гэж “Улс төрийн ТУЗ” нь шийджээ

2025-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

Монголын улс төрд “Ухаахудаг” хэмээх хориотой сэдэв байжээ. Ухаахудагийг ярих, хөндөх хориотой. Уг нь бүгдээрээ наадах, цаадахыг нь мэддэг. ГэсэнМонголын улс төрд “Ухаахудаг” хэмээх хориотой сэдэв байжээ. Ухаахудагийг ярих, хөндөх хориотой. Уг нь бүгдээрээ наадах, цаадахыг нь мэддэг. Гэсэн ч хэн ч хөндөж зүрхлэлгүй өнөөг хүрсэн. Ингэсэн улстөрчдийн карьер зогсдог учраас тэр. Энэ хориотой сэдэв 20-иод жил оршин тогтножээ.

Гэтэл сүүлийн 2-3 жилийн өмнөөс Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмод боомтуудын хилийн холболт яригдав. Ерөнхий сайдын 2022 оны хоёрдугаар сард Хятадад хийсэн ажлын айлчлалаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг тохиролцсон. Ингэснээр Монголын улс төр хөдөлгөөнд оров. Тэгж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулахаар тохиролцов. Гэрээнд “Гуравдагч этгээдийг оролцуулахгүй” гэж заахаар шийдчихэв. Монголын улс төр улам илүү хөдөлгөөнд оров. Засгийн газрыг огцруулах хэмжээнд доргилт өгөв. Улмаар, энэ сарын 14-нд Хятадын Харбинд гэрээг зурлаа. Монголын улс төр бараг л галзуурав. Ингэсээр Ухаахудагийн хувьчлал босоод ирэв. Улмаар, “Ухаахудагийг Үндэсний баялгийн санд авна” гэв. Монголын улс төр улам бужигнав. Тэр нь яг одоо үргэлжилж байна. Ингэсээр, энэ бүхний ард Тавантолгой ордыг бүхэлд нь авах ажиллагаа нуугдаж байгаа нь ил болов. Мөн хэд хэдэн зүйл тодорч харагдав. Бас дуулдаж байна.

Ерөөсөө, энэ Ухаахудаг гэж бараг улс мэт бүтэц байсан бололтой юм. Ухаахудагийн босс нь Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг л утсаар залгаж загнаад нийтийн цахим сүлжээнд пост бичүүлдэг. Ингээд бод доо. Түүнчлэн “Ухаахудагийн улс төрийн ТУЗ” гэж байдаг тухай хэдэн жилийн өмнөөс л дуулддаг байв. Тэр их л ортой болохыг олон факт ойлгуулдаг. Ухаахудаг одоогийн эздэдээ очсоноос хойш ажилласан “Улс төрийн ТУЗ” гэсэн үг. Эргээд “улс төрийн архив”-ыг ухвал Монгол Улсын мөн ч олонг ажил хэрэг Ухаахудагийнхны шийдвэрээр хөдөлсөн, эсвэл зогссон доо. Тавантолгойн нүүрсний ордыг төрд авснаас эхлээд “...2009 онд Ерөнхий сайд яагаад солигдсон бэ” гэдгээр үргэлжлэх олон үйл явдал Ухаахудагтай л холбогддог.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 36 (7532)

 

Ард түмний өмч гээд байдаг нь худал болсонуу???? Бүгдийг нь хөөж гаргавал яана. Жингийн цуваа дагаж хуцаад бгаа хөгшин банхар ёооёгобарам алуурчин батүүл нарыг гэсэн сэгсэрч улсын вмч луйвараар авсаныг ил болгон эргүүлж авч улс ард түмнийг хохиролгүй болгоё!!!
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин