Ч.ТУЛГА
Дэлхийн цэнгээнт бүжгийн холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Олон улсын “А” зэрэглэлийн цэнгээнт бүжгийн тэмцээнийг анх удаа Монгол улсад ирэх тавдугаар сард зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг Монголын талаас “Гэрэлт хүсэл” урлагийн нэгдэл хариуцаж ажиллах юм байна. Тус нэгдэл дэлхийн 10 гаруй улсад салбартай бөгөөд хилийн чанадад эх орныхоо нэрийг гаргаж буй уран бүтээлчдийг нэгтгэж, дэмжих зорилгоор байгуулагдаад гурван жил болж байгаа аж. Энэ удаагийн олон улсын наадамд одоогоор Сингапур, Тайланд, Япон, Герман зэрэг 15 гаруй орны бүжигчид оролцох хүсэлтээ ирүүлжээ. Харин монголоос оролцох баг, тамирчдыг гуравдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох юм байна.
Эх сурвалж: www.polit.mn