МАХН улстөрд шинэ гарцыг  санал болголоо  

2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Энхтуул МАХН-ын удирдлагууд  21 аймаг, есөн дүүргийн Түмт, Мянгатын дарга нарын хамт  намын төв байрандаа  андгай  өргөж, шинэчлэгдсэн тамгаа гардаж авлаа.  Тус намын  ээлжит бус чуулганаас  дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулж  Дээд шүүхээр   батлуулснаар бэлгэ тэмдэг, тамга, туг далбаанд нь  өөрчлөлт оржээ. Үүнтэй холбогдуулан тамга гардуулах, андгай өргөх ёслол зохион байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд МАХН-ын  зүгээс  бусад улс төрийн хүчнүүдээс ялгарах нэг  онцлог  нь төрд сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүдтэйгээ ёс зүйн гэрээ хийж, андгай өргүүлэн ажиллаж ирсэн. Энэ нь өнөөдөр  улс төрд үүссэн гажуудлыг арилгахад  шинэ гүүр буюу гарц, гэрэлтэй зам байх болно гэж  тус намын гишүүд ярьсан бол МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Г.Давааням  “Манай нам сонгогдсон, томилогдсон, хариуцлагатай алба хашиж байгаа гишүүдтэйгээ “Хариуцлага-Ёс зүйн гэрээ” байгуулж ажилладаг. Түүний нэгэн адил өнөөдөр Мянгат, Түмтийн дарга нартай гэрээ байгуулж, андгай өргүүллээ.  Намын удирдпагын баг бол тамга барьсан хүмүүс. Намын тамгыг хэрхэн ашиглах вэ, түүнийг хувийн эрх ашгийн төлөө бус, танил талынхаа өмнөөс биш, зөвхөн намынхаа үзэл баримтлалыг түмэнд түгээхийн төлөө, ард түмний эрх ашгийн үүднээс дардаг байх ёстой. Хэрэв энэ андгай тангараас няцвал улс төрийн болоод ёс суртахууны  хариуцлага хүлээнэ гэдгээ батлан илэрхийлж байгаа юм” гэв.    
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 14 мин
Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

2 цаг 14 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

16 цаг 19 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

20 цаг 41 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

20 цаг 52 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Уржигдар 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

2025-04-04
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

2025-04-04
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

2025-04-04
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

2025-04-04