![](//resource.blogs.sodonsolution.org/polit/uploads/2018/12/47389726_263167491035352_7362447829454815232_n.jpg)
Нийслэл хотын түүхийг өгүүлэх гурван боть ном хэвлэгдлээ. Номд нийслэлийн 380 жилийн түүхийн товчооныг багтаасан байна. Нийслэл хот ямар замналаар хөгжиж ирсэн, ямар ямар түүхэн үйл явдал болж байснаас эхлээд төрөлх хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийн намтар түүх хүртэл “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын эмхтгэл” бүтээлд багтжээ. Эхний ботид 1924 оноос өмнөх үйл явдлыг онцолсон аж. Үүнээс гадна хотын хөгжлийг өгүүлэх гэрэл зургыг хавсаргажээ.
Эх сурвалж: Polit.mn