Их хурлын дарга, Ерөнхий сайд нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2018-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий сайд Улс тунхагласны баярыг тохиолдуулсан мэндчилгээндээ “Одоогоос 94 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, Монгол Улсаа хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд холбосон түүхэн гавьяатай юм. Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй билээ. Улс гэрээ тунхагласан энэ өдөр бол эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүхт өдөр билээ. Эрх зүйт төрийн өлгий болсон Монгол улсын иргэд ээ. Цэвэр тунгалаг, цэгц шударга Монгол төрийг төлөвшүүлэх үйлсэд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс гэрийнхээ хөгжил дэвшил ирээдүйн төлөө итгэл төгс хамтдаа хичээн зүтгэцгээе” гэдгийг онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn
Их найрагч, үндэстний үзэлтэн, түмний хүү Очирбатын Дашбалбар

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа Санчигт нь насны хяруу ч унаж амжаагүй 42хон насандаа бурхны орныг зорьсон Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгчийг онцолсон юм.

10 цаг 37 мин
ASEZ ‘Zero Plastic 2040’ аян: “Дэлхийн гэрэлт ирээдүйн төлөө хуванцрыг багасгая” уриан дор хүрээнд Отгонтэнгэр их сургуулийн ойр орчмыг цэвэрлэв

2024.02.09-ний Ням гарагийн өдөр 12:00 цагийн үед хөх хантааз өмссөн оюутнууд Лхагвасүрэнгийн гудамжинд цугларав

10 цаг 47 мин
Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

11 цаг 53 мин
Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

12 цаг 26 мин
Хэл бичгийн ухааны монголын анхны эмэгтэй доктор Ц.Саранцацрал

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн багш, доктор, профессор Цэрэнчимэдийн Саранцацралыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцлон, түүний амьдралын баялаг агаад бахархам түүхийг хуваалцлаа.

18 цаг 6 мин
“Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!

Урьд нь улс төрийн үйл явдал олширч, хөдөлгөөн орохоор “Халуурч байна” гэдэг байв. Харин өн

18 цаг 6 мин
Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 105 жилийн ой

БНМАУ-ын төр засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбалын гэргий

2025-02-07
Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

2025-02-07
Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

17 настай хүү юу хэлэв?

2025-02-07
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

2025-02-07